Цэс Close

Шинэ хоршоо хөдөлгөөнөөр мал аж ахуйн салбар ДНБ-ийн 30 хувийг бүрдүүлдэг болно

2024 онд шинэ хоршоо хөдөлгөөний хүрээнд улсын хэмжээнд 4.853 хоршооны 20.731 малчинд нийт 687.0 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын зээл олгосон бол 2025 онд 1.0 их наяд төгрөгийн санхүүжилт олгогдоно. Шинээр байгуулагдсан хоршоодын нэг бол Говь-Алтай аймгийн Чандмань байгуулагдсан “Чандмань” хоршоо юм. 18 гишүүнтэй байгуулагдсан тус хоршоо нь мах сүүний чиглэлийн үхрийн ферм байгуулан ажлуулж эхэлсэн байна.

Увс, Ховд, Говь-Алтай, Баян-Өлгий, Завхан аймгуудад нэг малаас олох орлого 80.000-152.000 төгрөг болдог. Тухайн малчин өрх нэг хүүхдийн сургалтын төлбөрийг төлөхийн тулд 100-200 хонь зардаг. Энэ бүхэн нь эргээд малчдыг олон тооны мал сүрэгтэй болох нөхцлийг үүсгэдэг. Мал сүргийн тоо нэмэгдэхийн хирээр бэлчээрийн даац хэтэрч улмаар тухайн мал сүрэг хангалттай хэмжээнд тарга авч чадахгүй байсаар өвөлтэй золгож малын зүй бус хорогдол нэмэгдэж малчдын амьдрал дээрдэх бус улам урууддаг. Үүн дээр өндөр хүүтэй зээлийн дарамт ч орж ирнэ. Тэгвэл энэ бүх байдлыг арилгах нэгэн том хөдөлгөөн өрнөсөн нь Шинэ хоршоо хөдөлгөөн юм. 500 малтай атлаа 5 сая төгрөгийн зээлийг жилийн 20 гаруй хувийн хүүтэй авах бус харин 50 хүртэл сая төгрөгийн зээлийг жилийн 6 хувийн хүүтэй авах боломжийг Шинэ хоршоо хөдөлгөөнд хүрээнд малчид, хоршоологчдод олгосон юм. Үр дүнд нь малчид үйлдвэрлэгч болж, нэг малаас олох орлого 3 дахин нэмэгдэж, өрхийн сарын орлого 5 сая төгрөгт хүрэхээр боллоо. Говь-Алтай аймгийн Чандмань сумын 9 өрх нэгдэж “Чандмань” хоршоог байгуулж даргаар нь малчинь Найрамдалыг сонгожээ.

 “Чандмань” хоршоонд 9 өрхийн 18 гишүүн нэгдсэн байна. Одоогоор үхрийн ферм бий болгох зорилгоор төмөр хашаа, блокон сууцыг барьж эхүүлжээ. Тэд ачааны зардлаа хэмнэхийн тулд өөрсдөө сум орон нутагтаа блокоо үйлдвэрлэж байгаа юм. Ингэснээр ирэх зун гэхэд үйл ажилгаагаа эхлүүлэх бүрэн боломжтой болж байгаа гэлээ. Хоршоо нь хувь нийлүүлсэн хөрөнгийнхөө хэмжээгээр ижил хэмжээнд ашиг хүртэхээс гадна тухайн гишүүний оролцох оролцоонд ашиг хүртээдэг онцлогтой. Тийм ч учраас ХАА, МАА-н салбарыг сэргээх, малчин өрхийн орлогыг нэмэгдүүлэх энэ хөдөлгөөнд малчид идэвхтэй хамрагдаж байна. Өндөр хөгжилтэй Америк, Япон, Солонгос гээд олон улс оронд хоршоолох хөдөлгөөн өрнөж өнөөдрийн өндөрлөгт хүрсэн түүх бий.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах