ШУУРХАЙ: Майкрософтын доголдлоос болж дэлхийн хэд хэдэн улсад агаарын тээвэр зогсч, дэлхийн томоохон банкны сүлжээ доголджээ
Дэлхийд тэргүүлэгч Майкрософт компанийн IT систем доголдсоны улмаас хэд хэдэн улсын агаарын тээвэр, банк, аюулгүй байдал, мэдээллийн салбаруудыг сандаргаж байгаа талаар ВBC агентлаг мэдээллээ.
Одоогийн байдлаар Америк, Англи, Австрали, Сингапур, Хонг-Конг, Энэтхэг, Испанийн агаарын тээврүүд нислэгээ зогсоожээ. Мөн Лондонгийн хөрөнгийн бирж болон дэлхийн томоохон банкны сүлжээ доголдож, хэдэн тэрбум ам.доллар алдаж болзошгүй аюултай нөхцөл байдалтай байгаа аж.
Мөн Их Британид галт тэрэгний үйлчилгээ зогсож, үүсээд буй мэдээллийн технологийн асуудлыг шийдэхээр мэргэжилтнүүд ажиллаж байгаа бол АНУ-ын хэд хэдэн мужид яаралтай тусламжийн 911 тусгай дугаар ажиллахаа больжээ.
Майкрософт компанийн мэдээлснээр "Crowdstrike" кибер аюулгүй байдлын программ хангамжийн асуудлаас болж цахим үйл ажиллагаа доголдсон. Одоогоор "Crowdstrike"-ийн үйл ажиллагааг хэвийн болгохоор инженерийн олон тооны баг ажиллаж байна хэмээн мэдэгдсэн байна.
эх сурвалж: BBC.com
Бэлтгэсэн: Ц.Кастро
Сэтгэгдэл үлдээх