Цэс Close

“Сургагч багш” бэлтгэх сургалт зохион байгуулагдлаа

Хууль зүй, дотоод хэргийн яамны Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн захиалга, “Каритас Монгол” ТББ-ын санхүүжилтээр Монгол Улсын Дотоод хэргийн их сургууль, Боловсролын их сургууль, Сэтгэл судлалын үндэсний төв хамтран зан үйлд нөлөөлөх албадан сургалтад хамрагдаж буй этгээдүүдэд зориулсан “бэлгийн хүчирхийлэл үйлдэгчийн зан үйлд нөлөөлөх, архины шалтгаант зан үйлд нөлөөлөх, гэр бүлийн сэтгэл зүйн, хүчирхийлэл үйлдэгчийн зан үйлд нөлөөлөх, эрх зүйн сургалтын хөтөлбөр, харилцааны чадвар сайжруулах, өөртөө итгэх итгэл ба өөрийн үнэлэмж, хүүхэд хүмүүжлийн эерэг арга, уур бухимдал ба стресс” 9 багц сургалтын  жишиг хөтөлбөрийг  боловсруулсан байна.


Дээрх зан үйлд нөлөөлөх албадан сургалтын хөтөлбөрүүдийг сургалтад хэрэглэх аргачлалыг хорих анги, шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, хэлтсийн сургалт хариуцсан алба хаагчдад сурталчлах, холбогдох зөвлөмж өгөх сургалтыг ШШГЕГ-ын Хорих ял эдлүүлэх албаны Сургалт, нийгэм, сэтгэл зүйн хэлтэс, ДХИС-ийн Эрдэм шинжилгээний нэгдсэн хүрээлэнгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэл судлалын төв хамтран 2021 оны 05 дугаар сарын 24, 25-ны өдрүүдэд цахимаар зохион байгууллаа.

Сургалтын нээлтэд Хууль зүй, дотоод хэргийн яамны Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн дарга Л.Нямгэрэл оролцон зан үйлд нөлөөлөх албадан сургалтын энэхүү сургалтын хөтөлбөрүүдийн ач холбогдлыг өндрөөр үнэлж, цаашид сургалтын чанар, үр дүнг сайжруулахад та бүхний оролцоо чухал гэж тодотгон хэллээ.

Сургалтыг Монгол Улсын Дотоод хэргийн их сургууль, Боловсролын их сургууль, Сэтгэл судлалын үндэсний төв, Билиг дээд сургуулийн  эрдэмтэн багш, судлаачид зохион байгуулж явууллаа.

Сургалтад аймаг, нийслэл дэх шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, хэлтэс, хорих анги, байгууллагын зан үйлд нөлөөлөх албадан сургалтыг хариуцан зохион байгуулж буй сэтгэл зүйч, нийгмийн ажилтан, сургалт хариуцсан алба хаагч, хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх ажиллагаа хариуцсан ахлах шийдвэр гүйцэтгэгч, шийдвэр гүйцэтгэгч зэрэг нийт 100 алба хаагч хамрагдсан байна.

 




Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах