Цэс Close

ЭМЯ: ЭХЭМҮТ-ийн эмч ажил дээрээ нас барсан шалтгааныг тодруулахаар шүүх шинжилгээний баг ажиллаж байна

ЭХЭМҮТ-ийн Эх барих эмэгтэйчүүд, мэдээгүйжүүлэлт хагалгааны нэгдсэн тасгийн их эмч ажил дээрээ нас баржээ. Тодруулбал, Х нь 11 сарын 02-03-нд шилжих шөнө энгийн эх барих эмэгтэйчүүдийн эмнэлгийн эрчимт эмчилгээний тасагт ээлжийн эмчээр жижүүрлэн ажиллаж байсан аж. Харамсалтай нь их эмч Х нь 2021 оны 11 дүгээр сарын 03 өдрийн өглөө ажлын байран дээрээ гэнэт нас баржээ.

Тэрбээр, ажил үүргийнхээ дагуу өвчтөнгүүдээ үзэж дуусаад амрахаар амрах өрөөндөө орж амарсан гэнэ. Эмчийг өрөөнд нь орсноос хойш хэсэг хугацааны дараа сувилагч дуудахаар очиход зүрх нь зогссон байдалтай байсан бөгөөд яаралтай тусламжийн арга хэмжээг авсан боловч зүрх, амьсгал сэргээгүй байна. 

Талийгаач Х нь хуваарийн дагуу ажилдаа гарахдаа ямар нэгэн зовиургүй байсан бөгөөд нас барсан шалтгааныг тодруулахаар шүүх эмнэлгийн шинжилгээний баг ажиллаж байна. Талийгч Х нь ЭХЭМҮТ-ийн Эх барих, эмэгтэйчүүдийн эмнэлэгт 16 жил ажиллаж байсан туршлагатай эмч байлаа.

Гүн эмгэнэл илэрхийлье.

Эх сурвалж: ЭХЭМҮТ

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах