Цэс Close

Энхийг сахиулах ажиллагаанд 350 орчим алба хаагч оролцжээ

НҮБ-ын Ерөнхий ассамблейгаас 2002 оны 5 дугаар сарын 29-нийг Олон улсын Энхийг сахиулагчдын өдөр болгон зарласан түүхтэй.

Онцгой байдлын байгууллагын алба хаагчид 2012 оноос хойш даян дэлхийн энх тайвны төлөө дэлхийн орнуудын дайчин эрстэй мөр зэрэгцэн энхийг сахиулах үүргийг гүйцэтгэж байгаа билээ.

Энэ хугацаанд 350 орчим алба хаагч цэнхэр дуулгатнуудын эгнээнд орж,  дэлхийн энх тайвныг батлан хамгаалах ариун үйлсэд хүчин зүтгэж Онцгой байдлын байгууллагын төдийгүй Монгол Улсынхаа нэрийг олон улсад өндөрт өргөн, үүргээ биелүүлж байна.   

Онцгой байдлын байгууллагаа төлөөлөн НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагаанд оролцож байгаа цэнхэр дуулгатнуудын гурав нь  эмэгтэй алба хаагч байгаа юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ. 

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах