Энэтхэгт 18 сая хүн коронавирусний халдвар авчээ
Энэтхэг улсын Эрүүл мэндийн яамнаас сүүлийн гурван хоногийн хугацаанд коронавирусний халдварын нэг сая тохиолдол илэрснээр цар тахал дэгдсэнээс хойш халдвар авсан хүний тоо 18 сая давлаа хэмээн мэдэгджээ.
Тус улсад коронавирусний халдварын шинэ тохиолдлын тоо сүүлийн найман хоног дараалан өдөрт 300 мянга давсан бөгөөд тус улсад коронавирусээр халдварласан хүний тоо нийт 18.376.524, нас барсан тохиолдлын тоо 204.832-т хүрсэн байна.
Энэтхэг улс коронавирусний вакцинжуулалтыг нэгдүгээр сарын 16-наас эхлүүлж, тавдугаар сарын 1-нээс 18-аас дээш насны хүмүүсийг дархлаажуулж эхлэнэ хэмээн мэдэгджээ. Одоогоор тус улсад 150.020.648 тун вакцин тариулсан хэмээн тус улсын эрүүл мэндийн яамнаас мэдэгдсэн байна.
эх сурвалж: cnn.com
dailymail.co.uk
Сэтгэгдэл үлдээх