“Эрдэнэс Тавантолгой” ХК Богдхан уулын дархан цаазат газарт шилмүүст мод тарьжээ
“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг эрчимжүүлэх, богино хугацаанд үр дүнг олон нийтэд харуулах зорилгоор “Эрдэнэс Тавантолгой” ХК Богдхан уулын дархан цаазат газрын 1000 га талбайд 2,5 сая мод тарьж ургуулах зорилго тавьсан билээ.
Хамтын ажиллагааны хүрээнд хүрээнд Хил хамгаалах байгууллага болон “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн төв оффисын мэргэжилтэн, албан хаагчид 2024 оны тавдугаар сарын 18-ны Бямба гарагт Богдхан уулын дархан цаазат газрын Ширдэгтийн амны 35 га талбайд ойн хомсдол доройтлыг бууруулах, ойгоор бүрхэгдсэн талбайг нэмэгдүүлэх чиглэлээр 46 мянган шинэс мод тарьсан байна.
Сэтгэгдэл үлдээх