Цэс Close

Эрүүл мэндийн ажилтнууд сургалтад хамрагдлаа

Нийслэлийн Эрүүл мэндийн газраас Өвчтөний онош, эмчилгээний чанар, үр дүнг дээшлүүлэх, хяналт үнэлгээг боловсронгуй болгох зорилгоор “Идэвхтэй хяналтыг сайжруулах нь” аяныг 2024 оны зургаадугаар сарын 10-ны өдрөөс аравдугаар сарын 20-ны өдөр хүртэл зохион байгуулах юм. Аяны хүрээнд хэрэгжүүлэх төлөвлөгөөний дагуу Сүхбаатар дүүргийн Эрүүл мэндийн төв, Өрхийн эрүүл мэндийн төвийн эмч, ажилтнуудад сургалт явууллаа. Сургалтаар нийслэлийн Эрүүл мэндийн газрын Эмнэлгийн тусламжийн хэлтсийн чанар, аюулгүй байдлын ахлах мэргэжилтэн Э.Энхжаргал идэвхтэй хяналтын карт бичилт, эмчлэн эрүүлжүүлэлтийг сайжруулах нь сэдвийн хүрээнд мэдээлэл өглөө.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах