Э.Тамир: Тавантолгой төмөр зам ХХК муурны хоол, муурны цээживч, чипс, шарталтын эсрэг бэлдмэл зэрэг зүйлсийг худалдаж авсан байдаг

Өнөөдөр УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж Тавантолгой төмөр зам" ХХК-ийн хяналтын менежер Э.Тамирын хамт Төрийн ордонд мэдээлэл хийлээ.
-Өнгөрсөн 11-р сард Засгийн газрын шийдвэрээр хяналтын менежер гэсэн албан тушаал бий болсон юм билээ. Тэр үед улс төрчид энэ талаар нэг ч үг дуугараагүй. Төрийн өмчит компаниуд дээр очоод, асуудал хөндөөд эхлэхээр тэр хүмүүсийн эрх ашиг хөндөгдөж байна. Хяналтын менежерүүд орон тоо бөглөж байна гэв.
Маш олон хүнийг шинээр ажилд авсан атлаа ганцхан хяналтын менежерийн тухай онцолсон. Би анх нэгдүгээр сард энэ ажлыг авсан. Гэвч надад материалууд огт өгөхгүй байна.Иймээс бүх төрлийн шалгалт оруулсан. Хяналт үнэлгээний хорооноос шалгалт оруулж, одоо дуусаж байна. Дүн нь арай гараагүй байна. Өнгөрсөн долоо хоногт Татварын газрын шалгалт эхэлсэн. Дараа нь Нийгмийн даатгалын ерөнхий газраас мөн шалгана. Эдгээр шалгалт бүгд нэг сарын хугацаатай. Тэнд олон хүний ажил үүрэг давхардсан.
Худалдан авах ажиллагааны хоёр газартай. Нэг нь Санхүүгийн, нөгөө нь Захиргаандаа харьяатай. Энэ мэт маш олон асуудал бий. Хүмүүс бараа нийлүүлээд, мөнгөө авч чаддаггүй. Төр их хүнд сурталтай, мөнгөө авч чадахгүй байна гэцгээдэг. Нэг жишээ хэлэхэд нэгдүгээр сарын 17-нд сав нийлүүлээд өнөөдрийг хүртэл мөнгөө авч чадаагүй. 35 хан сая төгрөг шүү дээ.
Би хяналтын менежерээр томилогдоод Ерөнхий сайд, ЗГХЭГ-ын дарга Н.Учрал, Шадар сайд Лу.Гантөмөр, Хяналт үнэлгээний сайд Э.Одбаяр нартай уулзсан. Тэд надад "Сайн ажиллаарай, болж бүтэхгүй бүх зүйлийг гаргаж тавиарай" гэсэн.
Тухайн үед Засгийн газар төрийн өмчит компанийн шинэчлэлийг маш хүчтэй хөндөж байв. Муурын хоол, муурын цээживч, чипс, шартахаас хамгаалж уудаг шингэн зэргийг худалдаж авсан. Би өөрөө олон жилийн нэмэгдэлтэй нийлээд 6 сая төгрөгийн цалинтай, ажлын албагүй гэв. Түүнд жолооч бий ч би алхдаг гэлээ.
Сэтгэгдэл үлдээх