Юн Сог Ёлийг баривчлах ажиллагаанд "Хөх ордон"-ны хамгаалагчид болон иргэд саад учруулж байна
БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сог Ёлийг онц байдал тогтоосонтой нь холбогдуулан саатуулахаар Ерөнхийлөгчийн ордонд ирсэн мөрдөгчид "Хөх ордон"-д очжээ.
Гэвч тэднийг ордныг хамгаалж буй цэргүүд нэвтрүүлэхгүй байгаа бөгөөд ордны хамаалалтынхнаас гадна Юн Сог Ёлыг дэмжигчид цагдаа нарын ажилд саад учруулж байна хэмээн тус улсын цагдаагийн газрын төлөөлөгч мэдээлсэн байна.
Солонгосын Өндөр албан тушаалтнуудын авлигын хэргийг мөрдөн шалгах газраас /CIO/ энэ талаар мэдэгдэхдээ, Юн Сог Ёлийг саатуулах тушаалыг гүйцэтгэх ажиллагаа эхэлсэн боловч Нийслэлийн батлан хамгаалахын командлалын харьяа цэргийн ангийн алба хаагчид мөрдөгчдийг ордонд оруулахгүй байна. Юн Сог Ёлийг арванхоёрдугаар сарын 3-нд богино хугацаанд онц байдал тогтоосонтой холбогдуулан бослого гаргасан, эрх мэдлээ урвуулан ашигласан хэргээр саатуулах тушаалыг гүйцэтгэхэд даваа гараг хүртэл хугацаа бий. Харин Юн Сог Ёлийг дэмжигчид ерөнхийлөгчийн ордны гадаа жагсаал зохион байгуулж байгаа нь CIO-ын ажиллагаанд хүндрэл учруулж байгаагаас гадна Ерөнхийлөгчийн хамгаалалтын албаныхантай мөргөлдөөн үүсгэж болзошгүй байна гэжээ.
Юн Сог Ёльд улс төрийн хариуцлага хүлээлгэхийг эсэргүүцэж, түүнийг саатуулахад саад учруулахаар сүүлийн өдрүүдэд тус ордны ойролцоо олон мянган дэмжигчид цугларсаар байна. Тэдний заримыг нь цагдаа нар хүчээр тараасан боловч бямба, ням гарагт тушаалыг гүйцэтгэхэд илүү олон хүний эсэргүүцэлтэй тулгарч, даваа гараг гэхэд эцсийн хугацаа дуусахад хэт ойртсон байх болно.
СIO-гийнхэн Юн Сог Ёлийн шийдвэрийг хамтран шалгахаар цагдаагийн газар болон Батлан хамгаалах яамны мөрдөн байцаах албатай хамтарсан баг байгуулсан бөгөөд багт тушаалыг гүйцэтгэх баг нь СIO-ын 30 хүн, цагдаагийн 120 албан хаагч байгаа аж.
Юн Сог Ёль байцаалт авах гурван зарлан дуудах хуудсыг үл тоомсорлосны дараа CIO түүнийг саатуулах зөвшөөрөл хүссэн бөгөөд ерөнхийлөгчийн өргөөнд нэгжлэг хийх зөвшөөрөл ч авчээ. Харин Юн Сог Ёлийн өмгөөлөгчид тэдгээр зөвшөөрлийг “хууль бус, хүчингүй” гэж нэрлээд, тушаалыг гүйцэтгэхэд хориг тавихыг шүүхээс хүссэн байна. Баасан гарагт Ерөнхийлөгчийн өмгөөлөгчдийн нэг Юн Гап Гюн Yonhap агентлагт мэдээлэл өгөх үеэрээ, CIO-гийн оролдлогын эсрэг “хууль ёсны арга хэмжээ” авах болно гэжээ.
Ажиглагчдын үзэж байгаагаар, өнөөдөр Юн Сог Ёлийг дэмжигч иргэд болон цэргийн бие бүрэлдэхүүнтэй CIO-нхантай мөргөлдөх боломж бага ч ирэх бямба, ням гарагт тушаалыг гүйцэтгэхэд илүү олон хүний эсэргүүцэлтэй тулгарч, даваа гараг гэхэд эцсийн хугацаа дуусахад хэт ойртсон байх болно гэжээ.
Сэтгэгдэл үлдээх