Цэс Close

Япончуудын 60 хувь нь Токиогийн олимпийг эсэргүүцэж байна

Энэ зун буюу долоодугаар сарын 23-наас наймдугаар сарын 8-нд Японы нийслэл Токиод Зуны Олимпийн наадам болох товтой. Гэлээ ч япончуудын олонхи нь олимпийн наадмыг эх орондоо энэ зун зохион явуулахыг эсэргүүцсээр байна.

Киодо агентлагаас явуулсан судалгааны дүнг харвал япончуудын 12.6 хувь нь л олимпийн наадмыг эх орондоо зохион явуулахыг дэмжиж байгаа ажээ. Харин 25.2 хувь нь олимпийн наадмыг нэг ч үзэгчгүйгээр явуулна гэвэл хүлээн зөвшөөрч болно гэж хариулсан байна.

Тэгвэл 60 гаруй хувь нь олимпийн наадмыг заавал цар тахал дэгдсэн энэ үеэр зохион явуулах гэж буйг ойлгохгүй байгаагаа илэрхийлээд эсэргүүцэж байна гэжээ. Хамгийн гол нь Японд вакцинжуулах ажиллагаа эхэлсэн ч коронавирусийн халдвар авсан хүмүүсийн тоо урьдын адил өндөр, эмнэлгүүд 90 хувийн дүүргэлттэй байгаа ажээ.

Токиогийн олимпийн наадамд гадаадын жуулчид, үзэгчдийг оруулахгүй гэж тогтсон. Харин япон иргэд болон фанатуудыг стадионд оруулах эсэхээ одоогоор шийдээгүй байна.

Р.Гэгээ

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах