Японы 100 дахь Ерөнхий сайд Кишида Фүмио Засгийн газрын бүрэлдэхүүнээ танилцуулжээ
Японы 100 дахь Ерөнхий сайдаар Японы эрх баригч Либерал Ардчилсан Намын шинэ дарга, өмнө нь Гадаад Хэргийн сайд асан Кишида Фүмио сонгогджээ.
Намын даргын сонгуулийн санал асуулгыг шууд дамжуулсан бөгөөд Парламентын Доод танхимд Кишида Фүмио 458 саналын хуудаснаас 311 санал авч ялалт байгуулсан байна.
Улмаар Кишида Фүмио өнөөдөр Засгийн газрын шинэ бүрэлдэхүүнийг танилцууллаа.
19 сайдаас 13 нь анх удаа сайдын албыг хаших хүмүүс бөгөөд өмнөх Засгийн газраас хоёр хүн албан тушаалаа хадгалж үлдсэн нь Гадаад хэргийн сайд Мотэги Тошимицү, Батлан хамгаалахын сайд Киши Нобуо нар байна.
Мөн Сүга Ёшихидэгийн Засгийн газарт Боловсрол, соёл, шинжлэх ухаан, технологийн сайдаар ажиллаж байсан Хагиуда Койти Эдийн засаг, худалдаа, аж үйлдвэрийн яамыг удирдахаар болжээ. Тэрээр мөн ОХУ-тай эдийн засгийн харилцааг хөгжүүлэх асуудлыг хариуцахаар болсон байна.
Түүнчлэн Японы шинэ Ерөнхий сайдын Засгийн газрын бүрэлдэхүүнд гурван эмэгтэй багтжээ. Тухайлбал, эрх баригч Либерал Ардчилсан намын даргын сонгуульд Кишидатай өрсөлдсөн Нода Сейко төрөлт, бүс нутгийн асуудал хариуцсан сайдаар томилогдсон байна. Шинээр байгуулагдсан Дижитал шинэчлэлийг яамыг 44 настай Макишима Карэн удирдах бол 55 настай Хориучи Норикод коронавирусний вакцинжуулалтын асуудлыг хариуцуулжээ.
Харин Токиогийн Олимп, Паралимпын наадмыг зохион байгуулах асуудлыг хариуцсан сайд асан Сүзүки Сюнъючи Сангийн сайд болсон байна. Кишидагийн Засгийн газар мөн эдийн засгийн аюулгүй байдлын асуудлыг хариуцсан сайдын шинэ албан тушаалтай болсон байна. Технологийн нууц алдагдахаас урьдчилан сэргийлэх зорилготой энэхүү яамыг 45 настай Кобаяси Такаюки тэргүүлнэ.
Түүнчлэн шинээр сонгогдсон Ерөнхий сайд Кишида өнөөдөр хэлэхдээ, сонгогдсоныхоо дараа Парламентын доод танхимын бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсонтой холбогдуулан танхимыг тарааж, сонгуулийг энэ аравдугаар сарын 31-нд явуулахаар төлөвлөсөн байна.
эх сурвалж: reuters.com, japantoday.com
Сэтгэгдэл үлдээх