Цэс Close

Япон “COVAX” хөтөлбөрт нэмэлт санхүүжилт олгож магадгүй

Япон улсын Гадаад хэргийн сайд Мотэги Тошимицү коронавирусний вакциныг дэлхий даяар хэрхэн хуваарилах талаар хэлэлцэх цахим дээд хэмжээний уулзалт зохион байгуулахаар болсон талаар мэдэгджээ.

Тэрээр, “Ирэх зургаадугаар сарын 2-нд Гави холбоотой хамтран хөгжиж байгаа орнуудад вакцины хүртээмжийг нэмэгдүүлэх зорилго бүхий уулзанд Ерөнхий сайд Сүга Ёшихидэ оролцно.

Дэлхий даяар коронавирусний халдвар тархаад байгаа энэ цаг үед вакциныг тэгш хуваарилах нь тулгамдсан асуудал болоод байна. Мөн тус уулзалт хөгжиж байгаа орнуудад аюулгүй, үр дүнтэй вакцин нийлүүлэх олон улсын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхэд хувь нэмрээ оруулна хэмээн найдаж байна.

Түүнчлэн Япон улс коронавирусний вакциныг тэгш хийгээд хүртээмжтэй хуваарилах зорилготой “COVAX” хөтөлбөрт нэмэлт санхүүжилт олгох боломжийг судалж магадгүй” хэмээжээ.

Одоогоор Япон улс “COVAX” хөтөлбөрт 200 сая ам.долларын дэмжлэг үзүүлээд байгаа юм. 

эх сурвалж: NHK

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах