Цэс Close

Үйлчлүүлэгч, хуулийн этгээдийн хууль ёсны эрх биш, ашиг олох нь л чухал гэж үү

   Монгол Улсын хууль тогтоомж, иргэд, үйлчлүүлэгчийн эрх ашиг, хуулийн этгээдийн  хоорондын гэрээ, барилга байгууламжийн аюулгүй байдал зэргийг үл тоомсорлон аваарын гарц, орцыг хааж,  хана барьж буй компанийн талаархи иргэдийн мэдээллийг тодруулсан юм.

Энэ нь  Баянгол дүүргийн 13 дугаар хороонд байрлахСоло молл худалдааны төвд болж буй үйл явдалтай холбоотой аж. Тус худалдааны төв нь Б.Солонгозахиралтай Ди эйч ти ХХК-ийн өмчлөлийнх юм байна. Уг обьект нь урд болон баруун талдаа 2 хаалгатай. Гэтэл баруун талын хаалгаа хааж, заалны нийтийн эзэмшлийн талбай буюу иргэдийн зорчих хэсгийг багасган бусдад зарсны улмаас аваарын гарц, орцыг хааж хана бариад эхэлсэн байна. Энэ нь угхудалдааны төвөөр үйлчлүүлэгч 5000 орчим иргэн, 150 гаруй ажилтны хувьд   өндөр эрсдэлтэй бөгөөдгэнэтийн аюул, гамшгийн үеийн нөхцөл байдал үүсэхэд  үйлчлүүлэгч болон ажилтнуудын амь нас, эрүүл мэндийг ноцтой хохироох боломжтой юм.  

Мөн энэ нь Галын аюулгүй байдлын тухай хуулийг ч зөрчиж байна. Нэг талаас харахад  өөрийн өмчөө яах нь хувь хүний асуудал боловч иргэн, хуулийн этгээдийнхууль ёсны эрх, ашиг сонирхлыг умартсан хийгээдүйлчлүүлэгч, ажилтнуудынхаа аюулгүй байдлаас илүүашиг олохоо тэргүүнд тавих нь чухал гэж үү

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах