Өнөөдөр олон улсын охидын эрхийн өдөр тохиож байна
НҮБ-ын Ерөнхий Ассамблей 2011 оны 12-р сарын 19-ний хурлаар жил бүрийн 10-р сарын 11-ний өдрийг “Олон Улсын Охидын эрхийн өдөр” болгон тунхагласан.
Энэ өдөр охидын эрхийг хүлээн зөвшөөрч, ялгаварлан гадуурхалт, хүчирхийлэл, эдийн засгийн тэгш бус байдлыг таслан зогсоох, охидод зүй бусаар нөлөөлж буй нийгмийн сөрөг хэм хэмжээ, жендэрийн хэвшмэл ойлголтыг өөрчлөх, охидын эрхийг хамгаалахад хүн бүрийн оролцоог чухалчилж, уриалдаг юм.
Энэ жил “ОХИДЫН ТӨЛӨӨХ ИРЭЭДҮЙН АЛСЫН ХАРАА” уриаг дэвшүүлж байна.
Сэтгэгдэл үлдээх