Цэс Close

Өнөөдөр тээврийн хэрэгслийн торгууль төлөх сүүлийн өдөр

УИХ-аас энэ оны долдугаар сарын 2-ны өдөр баталсан “Өршөөл үзүүлэх тухай” хуулийн дагуу замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн жолооч нарын торгуулийн 50 хувийг аравдугаар сарын 1 хүртэл хөнгөлөхөөр болсон.

Цагдаагийн байгууллагаас энэ оны долдугаар сарын 6-наас хойш нийт 40300 жолоочийн эрх, 8800 жолоочийн оноог сэргээжээ.

Иргэн Та www.smartcar.mn болон www.toruuli.police.gov.mn сайтуудад хандан, өөрийн тээврийн хэрэгслийн дугаарыг оруулан, Зөрчлийн тухай хуулиар бэлэн бус хэлбэрээр оногдуулсан торгууль байгаа эсэхийг шалгах боломжтой.

Одоогийн байдлаар тус системд иргэд 30.647 удаа ханджээ. Системд хандаж байгаа иргэдийн тоо эрс нэмэгдэж, системийн ачаалал ихэсч бага зэргийн саатал үүссэн ч үүнийг шуурхай ажиллаж засварласан хэмээн албаны хүмүүс мэдээлсэн. Торгууль төлөх өдөр өнөөдрөөр эцэслэж байна. Тиймээс иргэд та бүхэн дараах төлбөрийн шийдлийг ашиглан татвар, торгуулиа төлөөрэй.

-E-mongolia.mn цахим хуудас

-“Smartcar” аппликэйшн, Smartcar.mn цахим хуудас

-Egolomt.mn системийн “Интернэт банк”-аар, “Golomt bank” аппликэйшн, “SocilalPay” аппликэйшнээр, “Голомт” банкны салбар дээр биеэр очиж төлбөр төлөх

-“Гялс банк” аппликэйшн, Statebank.mn сайтын “Гялс цахим банк”-аар, мөн Төрийн банкны салбар дээр биеэр очиж төлбөр төлөх

–“Gerege” аппликэйшнээр, “Гэрэгэ киоск” машинаар дамжуулан биеэр очиж төлбөр төлөх

-Худалдаа хөгжлийн банкны салбар төвүүдээр өөрийн биеэр очиж төлбөр төлөх боломжтой юм.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах