Цэс Close

Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны гуравдугаар хуралдаан боллоо

Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хороо нь нийт 23 хүний бүрэлдэхүүнтэй бөгөөд гуравдугаар хуралдаанд 15 хүн оролцож 64 хувийн ирцтэйгээр хуралджээ.

Өнгөрсөн хаврын чуулганы хугацаанд гарсан УИХ-ын тогтоолын дагуу агаарын бохирдлыг бууруулах үндэсний хороог Монгол Улсын Ерөнхий сайд даргалж байгаа юм. Харин тус хорооны дэд даргаар БОУАӨ-ийн сайд Б.Батбаатар ажиллаж байна.

Өнөөдрийн Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны хуралдаанаар нийслэлд хэрэглээнд шинээр нэвтрүүлэхээр бэлтгэж байгаа хагас кокс буюу хөх нүүрсний тонн тутмын үнийг 200 мянган төгрөгөөр тогтоох асуудлыг хэлэлцсэн байна.

May be an image of 7 people and text

Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны дэд дарга, БОУАӨ-ийн сайд Б.Батбаатар хуралдаанд санал оруулж үнийг дахин судлаж дараагийн хуралдаанаар хэлэлцүүлэхийг үүрэг болгосноор хуралдаан өндөрлөлөө.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах