Цэс Close

Агаарын бохирдлын өнөөгийн түвшин

Агаарын бохирдлын хэмжээг хүхрийн давхар исэл, азотын давхар исэл , РМ10, РМ2,5 тоосонцор гэсэн түгээмэл 4 бохирдуулагч бодисн хэмжээгээр тогтоодог.

Өнөөдөр өглөөний 08 цагийн байдлаар 100 айл орчимд агаар маш их бохирдолтой байна. Мөн МҮОНРТ, Баянхошуу орчим агаар их бохирдолтой, Толгойт бохирдолтой, Амгалан, Баруун дөрвөн зам, Бөхийн өргөө, 1-р хороолол орчим бага бохирдолтой байгаа үзүүлэлтийг зааж байна.

Цаг уур орчны шинжилгээний газраас агаарын бохирдуулагч бодисын хэмжээ ихэссэн шалтгааныг...

  1. Өмнөх оны 10,11, 12 сарын түлшний хэрэглээтэй энэ жилийн түлшний хэрэглээ 41 хувиар өссөн
  2. Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбоотой иргэн бүр гэртээ байж, галлагаа нэмэгдсэн
  3. 2019 оны мөн үетэй харицуулахад агаарын температур -5 градусаар хүйтэн, салхины хурд бага, хурд тундасгүй байгаатай холбон тайлбарлаж байна.

Тэгвэл агаарын энэхүү бохирдол хүний эрүүл мэндэд хэрхэн нөлөөлөх вэ?
  
БОХИРДОЛТОЙ: Хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөлө илэрч эхэлнэ. Хэт мэдрэг хүмүүсийн эрүүл мэндэд сөрөг нөлөөлөл хүндээр илэрнэ.Зүрх, уушгины архаг өвчтэй болон өндөр настай хүмүүс, хүүхдүүд гадаа удаан хугацаагаар байх болон гадаа биеийн хүчний хүнд ажил хийхээс зайлсхийх, архаг хууч өвчтэй хүмүүс даралтаа тогтмол хянах, эмийг хугацаанд нь уух шаардлагатай. Мөн цэвэр агаарт салхинд гарах болон амны хаалт зүүх хэрэгтэй.
 
ИХ БОХИРДОЛТОЙ: Удаан хугацаагаар гадаа байхад хүний эрүүл мэндэд мэдэгдэхүйц сөрөг нөлөөлөл үзүүлж болно.
Зүрх, уушгины архаг өвчтэй болон өндөр настай хүмүүс, хүүхдүүд гадаа биеийн хүчний ямар ч төрлийн ажил хийхээс зайлсхийх, архаг хууч өвчтэй хүмүүс даралтаа тогтмол хянах, эмчийн хяналтад байх, эмийг хугацаанд нь уух шаардлагатай. Мөн цэвэр агаарт салхинд гарах болон амны хаалт зүүх хэрэгтэй.
 
МАШ ИХ БОХИРДОЛТОЙ: Хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй. Хүн бүр гадаа биеийн хүч шаардсан ямар ч төрлийн ажил хийхээс зайлсхийх гэртээ байх хэрэгтэй. Цэвэр агаарт салхинд гарах хэрэгтэй. Архаг хууч өвчтэй хүмүүс даралтаа тогтмол хянах, эмчийн хяналтад байж эмийг хугацаанд нь уух шаардлагатай. Нүүрстөрөгчийн дутуу исэл их хэмжээгээр гаргадаг эх үүсвэр (тухайлбал автозам)-ээс хол байх хэрэгтэй. Мөн амны хаалт зүүх.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах