Агуэро “Сити”-гийн ажилтнуудад цаг бэлэглэж, Range Rover-оо хонжворт сугалаагаар өгчээ
Английн “Манчестер Сити”-гийн шинэ эрин хэмээн нэрлэгдээд буй Араб эзэнтэй болсноос хойшхи үеийн хамгийн тогтвортой, хамгийн амжилттай тоглогч Серхио Агуэрогийн гэрээ дуусгавар болж, Испанийн “Барселона”-д үнэгүй очсон.
“Сити”-гийн домгийн хэмжээнд хүндлэгдэж, таван удаа Премьер лигт түрүүлсэн аргентин довтлогч явахдаа клубын ажилтнуудад гарын бэлгээ өгчээ. Хэвлэлүүдийн мэдээлж буйгаар бол “Манчестер Сити”-гийн 60 гаруй ажилтанд тус бүр нь 1000 гаруй паундын үнэтэй Hublot болон Tag Heuer цаг бэлэглэсэн байна. Цаг дээр Gracias! Kun Aguero хэмээн бичсэн байж.
Мөн өөрийн Range Rover Evoque автомашиныг ажилтнуудын нэгд бэлэг болгохоор хонжворт сугалаа зохион явуулжээ. Клубын хувцас хэрэглэлийн нэгэн ажилтны аз шовойж, тус автомашиныг хожсон байна.
Р.Гэгээ
Сэтгэгдэл үлдээх