Цэс Close

Адармаат хэргийн нууцыг тайлах дуртай хүмүүст зориулсан 10 сериал

Солонгос юмуу Оросын сериалуудаас залхаж, учир битүүлэг гэмт хэргийн нууцыг тайлж, адармаат утасны үзүүрээс атган урагшлах дуртай хүмүүст зориулан хамгийн сонирхолтой 10 сериалыг товчхон өгүүлж, санал болгоё.

  1. The Last Enemy

Их Британийн кино урлагийн өнөө цагийн нүүр царай болоод буй Бенедикт Камбэрбэтчийн гол дүрийг нь бүтээсэн The Last Enemy сериал.

Ахыгаа эцсийн замд үдэхээр авъяаслаг математикч Стивен Лондонд ирнэ. Ах болон хамаатан садантайгаа ойр дотно харилцаагүй учир ихийг мэдэхгүй. Гэвч Лондонд очсноор ахынх нь амьдралын нууц задарч эхэлнэ. Оньсого мэт цар тахлыг цагдаа болон муу санаат хүмүүс ашиглаж буй мэт. Тэгээд Стивен энэ бүхнийг тайлж мэдэхийн тулд өөрийн амар амгалан амьдралаа хэсэг зууртаа мартах болно.

2008 он. Франц. IMDb: 7.1

  • Disparue  

Лионд зургаадугаар сарын 21-нд болсон хөгжмийн наадмын үеэр 17 настай Лиа ор сураггүй алга болно. Гэр бүлийнхэн болон жижигхэн хотынхон бүгдээрээ айдаст автан түгшиж эхэлжээ. Хэргийг комиссар Молина болон мэдрэмж сайтай туслах нь мөрдөх болжээ. Үүний зэрэгцээ охины аав ч хэргийг өөрөө бие даан илрүүлэх гэнэ. Харин ах нь дүүгээ хүргэж өгөөгүйдээ харамсан өөрийгөө буруутгах бол найзууд нь бие биенээ хардаж сэрдэнэ.

Франц. 2015 он. IMDb: 7.4

  • Springfloden

Цагдаагийн академийн шинэхэн сонсогч Оливиа Рённинг 1987 онд нэгэн арал дээр гарсан илрээгүй хэргийг дахин судалж шинжлэх даалгавар авна. Хэргийг Том Стилтон гардан шалгаж байсан ч ул мөр хангалтгүй гэсэн шалтгаанаар гацаанд оржээ. 24 жилийн дараагаар тус хэргийг Оливиа дахин шалгаж эхлэхэд мөрдөгч Том Стилтон ажилгүйчүүдийн эгнээнд шилжиж, орон гэргүй болсон байх аж. Амьдрах сонирхолгүй болсон Стилтон Оливиатай хамтран эртний тэрхүү хэргийг илрүүлэхээр дахин ажиллах болно.

Швед, Герман, Бельгийн хамтарсан бүтээл. 2016 он. IMDb: 7.5

  • Absentia

Цуврал алуурчныг илрүүлэхээр ажиллаж буй цагдаагийн мөрдөгч Эмили Бирн гэнэт сураггүй алга болжээ. Түүнийг зургаан жил эрж хайн, олох найдвар тасарсны дараагаар гэнэт буйд орших нэгэн байшинд байгааг олох аж. Эмилигийн ой санамж арилж, яг л цагаан цаас шиг болсон байх тул юу болсныг огт мэдэхгүй. Мөн өөргүйгээр нь шинээр амьдарч эхэлсэн гэр бүлтэйгээ эвээ олж амьдрахыг хичээх болно.

АНУ. 2017 он. IMDb: 7.3

  • Criminal: UK

Содон хийцтэй сериал. Үйл явдал нь мөрдөн байцаалтын өрөө, ажиглалтын өрөө, хонгил гуравт л өрнөнө. Энд мөрдөгч нар сэжигтнүүдийг байцаадаг. Киноны гол баатар ихэвчлэн л нэг газраа суусаар байх авч анги болгон адармаатай үйл явдлууд дүүрэн шинэ шинээр өрнөх болно.

Их Британи. 2019 он. IMDb: 7.6

  • Resurrection

Найман настай Жэйкоб нэгэн өглөө гэртээ биш Хятадын будааны талбайд сэрнэ. Хүү яаж энд ирснээ мэдэхгүй боловч Америк дахь хаягаа андахгүй. Ингээд гэртээ харьтал тэнд нь хүүгээ алдсан хос амьдарч байх юм. Тэд 32 жилийн өмнө хүүгээ алджээ. Жэйкоб тэр алга болсон хүү нь гэдэгтээ эргэлзэхгүй. Үүнийг хэрхэн тайлбарлах, хэрхэн учраа олох вэ?

АНУ. 2015 он. IMDb: 7.3

  • The Loch

Лох-Несс нуурын эрэг дээр орших Шотландын жижигхэн хотод ээлж дараалан аймшигтай хэргүүд гарна. Орон нутгийн цагдаа нар хэргийг илрүүлж чадалгүй аргаа барсан учир нийслэлээс тусгай мөрдөгч Лорэйнийг багтай нь илгээжээ. Гэвч гэмт хэрэг үргэлжлүүлэн гарсаар байх болно. Нутгийн цагдаагийн охин хэргийн учрыг мэдэж буй мэт боловч нуух ажээ.

Их Британи. 2017 он. IBDb: 6.9

  • Craith

Кади Жон аавыгаа эргэж очихоор Умард Уэльсийг чиглэжээ. Бие нь муудсан аавыгаа асарч тойлох гэсэндээ мөрдөгчийн ажлаасаа түр чөлөө авч яваа нь энэ. Гэвч ажил нь түүнийг угтаж байлаа. Аавынх нь амьдардаг хотын ойролцоохь нэгэн голын эрэг дээрээс залуухан эмэгтэй цогцос олджээ. Кади одоо энэ хэргийг илрүүлэх ажилтай боллоо.

Их Британи. 2018 он. IMDb: 7.3

  • La Sala

Испанийн цагдаагийн ажилтан Яго Коста байцаалтын явцад өөрийн хамтран ажиллагчаа хөнөөсний улмаас шоронгийн хоригдол болжээ. Тэрбээр амбицтай сэтгүүлч эмэгтэй Сарад ярилцлага өгөхөөр болно. Үйл явдал өнгөрсөн, одоо гэсэн хоёр цагт урсана. Өнгөрсөн цагт Коста хамтрагчийнхаа хамт гаж донтон, гэмт хэрэгтнүүдийн араас мөрдөж хөөцөлдөх бол одоо цагт сэтгүүлч бүсгүйтэй оюун ухааны тулаан хийх ажээ.

Испани. 2019 он. IMDb: 6.7

  1. Tin Star

Лут харизмтай эр Жим Рот Лондоноос гэр бүлийнхнийхээ хамт холдож, хөдөөний нэгэн газрын цагдаагийн даргаар очно. Гэвч очмогцоо л гэр бүл нь аюулд өртөж эхэлнэ. Гэмт хэргийн гаралт ихтэй, биеэ үнэлэлт, хар тамхины наймаа газар авсан тул эмх журам тогтоох, гэр бүлээ хамгаалах гээд түүнд тамын гэмээр таагүй олон ажил ундаран.

АНУ. 2020 он. IMDb: 7.3

Р.Гэгээ

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах