Ажил олгогчийг дэмжих туршилтын төсөл 2
Хөдөлмөр эрхлэх чадварын үнэлгээний дагуу хөдөлмөрийн зах зээлд гарахад бэлэн, ажлын байран дээр дагалдан ажилтнаар 3 ба түүнээс дээш сарын хугацаанд дадлагажин хөдөлмөр эрхлэх хүсэлтэй иргэнийг байнгын ажлын байраар хангах ажил олгогчид санхүүгийн дэмжлэг үзүүлнэ. Аж ахуйн нэгж байгууллага дараах цалингийн дэмжлэгийг авах боломжтой.
- Улаанбаатар хотод ажил олоход хүндрэлтэй иргэнийг байнгын ажлын байраар хангасан ажил олгогчид ердийн дагалднаар ажиллах 5 сарын хугацаанд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй тэнцэхүйц цалингийн дэмжлэг;
- Ажил олоход хүндрэлтэй иргэнийг аймагт байнгын ажлын байраар хангасан ажил олгогчид ердийн дагалднаар ажиллах 5 сарын хугацаанд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 50 хувиар нэмэгдүүлсэнтэй тэнцэхүйц цалингийн дэмжлэг;
- Ажил олоход хүндрэлтэй иргэнийг эдийн засгийн тэргүүлэх салбарт байнгын ажлын байраар хангасан ажил олгогчид ердийн дагалднаар ажиллах 5 сарын хугацаанд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 40 хувиар нэмэгдүүлсэнтэй тэнцэхүйц цалингийн дэмжлэг;
Эдийн засгийн тэргүүлэх салбарт:
- Нэмүү өртөг шингээсэн уул уурхай
- Стратегийн мега төслүүд
- Боловсруулах аж үйлдвэр
- Хөдөө аж ахуй
- Эрчим хүч
- Тээвэр, логистик
- Төрөлжсөн аялал жуулчлал
- Дээрх салбарыг дагасан үйлчилгээ, жижиг, дунд үйлдвэрлэл, мэдлэгжсэн бүтээлч үйлдвэрлэл
Төсөлд хамрагдах хүсэлтэй аж ахуйн нэгж байгууллага харьяа аймаг, дүүргийнхээ Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, хэлтэст хүсэлтээ гаргах боломжтой.
Сэтгэгдэл үлдээх