Ажлын байранд зуучлах "Хөдөлмөр эрхлэлт-2024" өдөрлөг өдөр бүр болно
Хөдөлмөр нийгэм хамгааллын яам, Хөдөлмөр халамж үйлчилгээний ерөнхий газраас зохион байгуулж буй "Хөдөлмөр эрхлэлт-2024" өдөрлөг өнөөдөр /2024.05.01/ үргэлжилж байна. Дөрвөн жилийн турш зохион байгуулагдажбайгаа энэхүү өдөрлөг нь бизнес эрхлэгч, ажил олгогч, хуваариа хөдөлмөр эрхлэгчдийн үйл ажиллагааг танилцуулж, газар дээрээс нь ажилд орох хүсэлтэй иргэн болон ажил олгогчийг хооронд нь холбож байгаагаараа онцлогтой юм. Тус өдөрлөгөөр залуучуудад зохистой хөдөлмөрийн ойлголт мэдлэг түгээх, залуучуудын старт ап дижитал төслийн үзэсгэлэн, нийгмийн халамжийн үйлчилгээ болон хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн үзэсгэлэн худалдаа, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зөвлөгөө мэдээллийн үйлчилгээг өгч байна.
Мөн ажил олгогчдын захиалга, бүртгэл мэдээлэл, ажил жуучлалын үйлчилгээ гадаад хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээг нэг дороос авах боломжтой. Өнөөдрийн өдөрлөгт оролцогч, зохион байгуулагчдаас гадна 800 гаруй аж ахуй нэгж танхим болон цахим хэлбэрээр оролцож байна.
Тус өдөрлөгийн хүрээнд:
- Хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн үзэсгэлэн худалдаа
- Залуучуудын старт апп, дижитал төслийн үзэсгэлэн
- Залуучуудад зохистой хөдөлмөрийн ойлголт, мэдлэг түгээх үйлчилгээ
- Нийгмийн халамжийн үйлчилгээ
- Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зөвлөгөө, мэдээллийн үйлчилгээ /еjob платформ/
- Гадаад хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээ
- Ажлын байрны захиалга, бүртгэл мэдээлэл, ажил зуучлалын үйлчилгээ тус тус бол байгаа юм.
Энэхүү хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйл ажиллагаа зөвхөн өнөөдөр болохгүй бөгөөд өдөр бүр үргэлжилнэ. Ингэхдээ цахим платформоор дамжуулж болох юм. Тодруулбал, еjob.gov.mn сайтаар дамжуулж хөдөлмөр халамж үйлчилгээний ерөнхий газраас үйлчилгээ авах болмож бүрджээ.
Тус цахим системээс ажил хайхдаа үндсэн есөн алхмыг баримтална. Нэгдүгээрт, гар утас болон компьютерээс тус сайтад нэвтэрнэ. Хоёрдугаарт, бүртгүүлэх хэсэг дээр дарж бүртгэлээ үүсгэнэ. Мөн фэйсбүүк эрхээрээ нэвтэрч болно. Гуравдугаарт, бүртгүүлсний дараа хэрэглэгчийн удирдлага хэсэг рүү орж өөрийн анкетаа дэлгэрэнгүй бөглөнө. Дөрөвдүгээрт, ажлын байр хэсэгт улсын болон нийслэлийн хэмжээнд зарласан нээлттэй ажлын байрнуудаас сонирхсон чиглэлээр хайлт хийх боломжтой. Дараагийн алхмаар нээлттэй ажлын байрны анкетаа илгээж, сонирхсон хөдөлмөрийн байгууллагын ажил мэргэжлийн зөвлөгөө болон хөдөлмөрлөх чадвараа үнэлүүлэх хүсэлтээ илгээж зөвлөгөө авах боломжтой.
Сэтгэгдэл үлдээх