Цэс Close

Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны харьяа байгууллагуудад хяналт, шалгалт хийнэ

Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны харьяа байгууллагуудын үйл ажиллагаанд өргөн хүрээтэй хяналт, шалгалт хийхээр боллоо.

Хяналт шалгалтад Ашигт малтмал, газрын тосны газар, Үндэсний геологийн алба, “Эрчис ойл” ХХК, Геологийн судалгаа шинжилгээний төв ТӨҮГ болон бусад холбогдох байгууллага, албан тушаалтнууд хамрагдана.

2025 оны есдүгээр сарын 26-ны өдрөөс арваннэгдүгээр сарын 17-ны өдрийг дуустал хугацаанд хийж гүйцэтгэх тус шалгалтын үр дүнг арваннэгдүгээр сарын 24-нд танилцуулах юм.

Шалгалтаар байгууллагын бүтэц, зохион байгуулалт, төсөв, хүний нөөцийн бодлого, ил тод байдал, тусгай зөвшөөрлийн олголт, геологийн судалгааны ажлын хэрэгжилт, шатахуун импорт, худалдааны үйл ажиллагаа зэрэг олон чиглэлд хяналт тавина.

Засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газар нь 2023–2024 оны болон 2025 оны эхний хагас жилийн үйл ажиллагаа, баримт бичгийг хамруулах уг шалгалтын үр дүнд байгууллагуудын ажлын чанарыг сайжруулж, салбарын ил тод, хариуцлагатай, үр ашигтай засаглалыг бэхжүүлэх арга хэмжээ авч хэрэгжүүлэх юм.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах