Азийн хөгжлийн банкны Зүүн Азийн хөдөө аж ахуйн асуудал хариуцсан төлөөлөгчийг хүлээн авч уулзлаа
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн Азийн хөгжлийн банкны Зүүн азийн Хөдөө аж ахуй, байгалийн нөөц болон байгаль орчны асуудал хариуцсан газрын захирал Томас Панелла болон бусад төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
Тус уулзалтаар “Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицсон тогтвортой мал аж ахуйг хөгжүүлэх” төслийн асуудлаар санал солилцож, “COVID-19 цар тахлын үеийн хүнсний хангамж аюулгүй байдлын эрсдлийн удирдлага” төслийн хүрээнд хамтран ажиллах боломжуудын талаар ярилцав.
Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай" Монгол Улсын Их Хурлын тогтоолын хүрээнд
- Исгэлтийн (ус, ундаа, монгол архи, айраг гэх мэт) болон мах махан бүтээгдэхүүнийг экспортлох, техник туслалцаа авах
- Хөрөнгө оруулалт, технологийн хамтын ажиллагааг өргөжүүлэх,
- Мал бүртгэлжүүлэлтийн чиглэлээр болон чацаргана, зөгийн бал зэрэг онцлох бүтээгдэхүүнүүдийг газар зүйн заалттай бүтээгдэхүүний жагсаалтад оруулах,
- Хүнсний аюулгүйн үзүүлэлтийг бүрэн шинжлэх зорилгоор техник, тоног төхөөрөмж, боловсон хүчнийг сургах, мэргэжил дээшлүүлэх чиглэлээр хамтран ажиллах саналтай байгаагаа Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн илэрхийллээ.
Сэтгэгдэл үлдээх