Цэс Close

Аймгуудын Онцгой комисс, Онцгой байдлын газруудтай цахимаар холбогдож, үүрэг чиглэл өглөө

Цаг уурын байгууллагаас ирүүлсэн мэдээгээр 10-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсэг, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 11-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсэг, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 12-нд баруун болон төв, зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн зарим газраар, 13-нд Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, говийн бүс нутгийн зарим газар, Дорнод-Дарьгангын тал нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орох төлөвтэй байна.

Үүнтэй холбогдуулан Нэгдсэн шуурхай штабаас УОК-ын нарийн бичгийн дарга, хурандаа Т.Баярхүү, Онцгой байдлын ерөнхий газрын дарга, бригадын генерал Б.Ууганбаяр нар аймгуудын Онцгой комисс, Онцгой байдлын газартай цахимаар холбогдож үүрэг чиглэл өглөө.

Иймд, гол мөрний сав дагуу суурьшиж, нутаглаж байгаа ард иргэд, аж ахуйн нэгж байгууллага, аялж, амарч, зугаалж яваа иргэд үерийн аюулаас сонор сэрэмжтэй байж, голын эрэг хөвөө дагуу бууж суурьшихгүй байх, бага насны хүүхдэд тавих анхаарал халамжаа сайжруулах, голд зориулалтын болон зориулалтын бус хөвөгч ашиглан орохгүй байх, орон нутагт зорчихдоо мэргэжлийн байгууллагын сэрэмжлүүлэг мэдээллийг байнга сонсч, баталгаат зам гүүрээр зорчиж, машин техникийн болоод өөрийн аюулгүй байдлыг сайтар хангахыг ОНЦГОЙЛОН АНХААРУУЛЖ байна

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах