Цэс Close

Амралтын өдрүүдэд зам тээврийн ослоор 20 хүн бэртэж, 4 хүн нас баржээ

2021 оны 08 дугаар сарын 06,07,08-ны өдрийн Тээврийн цагдаагийн албаны жижүүрийн шуурхай удирдлагын төвд нийт 820 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 540 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байна.

Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас Нийслэлд 12 хүн гэмтэж 1 амь хохирч, орон нутагт  8 хүн гэмтэж 3 хүн амь хохирсон.

Хүн гэмтсэн ослыг хэлбэрээр нь авч үзвэл:

Нийслэлд:

      Гэмтсэн хүн:

  • Явган зорчигч автомашинд мөргүүлэх хэлбэрээр-10
  • Зорчигч гэмтсэн-1
  • Жолооч гэмтсэн-2

Ослын хэлбэр:

  • Хоёр автомашин мөргөлдсөн-2
  • Үл хөдлөх мөргөсөн-2
  • Гарцтай-1
  • Гарцгүй-8

Орон нутагт:

      Ослын хэлбэр

  • Автомашин онхолдох хэлбэрээр-6
  • Хоёр автомашин мөргөлдөх-1
  • Мотоцикл-1
  • Явган зорчигч мөргөсөн-1

Гэмтсэн хүн

  • Жолооч гэмтсэн-3
  • Зорчигч гэмтсэн-8

Гудамж замын хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож хөдөлгөөнд оролцсон нийт 271 зөрчил илрүүлсний нийслэлд 212, орон нутагт 59 зөрчлийг илрүүлж учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлж ажилласан байна.

Тээврийн цагдаагийн албанаас Нийслэл хотын хэмжээнд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох зөрчлийг таслан зогсоох, энэ төрлийн гэмт хэрэг ослоос урьдчилан сэргийлэх зорилгоор “Согтуу” хэсэгчилсэн арга хэмжээг 08 дугаар сарын 06,07-ний өдрүүдэд  зохион байгуулан ажиллаж хяналт шалгалтын хугацаанд нийт 167 согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчлийг гудамж замын хяналт шалгалтаар илрүүлж учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлж ажилласан байна. 

                                 Тээврийн цагдаагийн алба

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах