Амьтны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ

УИХ-ын дарга Д.Амарбаясгаланд өнөөдөр УИХ-ын гишүүн О.Амгаланбаатар Амьтны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барилаа.
УИХ-ын гишүүн О.Амгаланбаатар, чоныг зөвшөөрөлгүй агнасан тохиолдолд хүлээлгэх торгууль, төлбөрийн хэмжээг хууль тогтоомжоор тодорхой зохицуулсан. Ихэнх тохиолдолд иргэн амь нас, мал сүргээ хамгаалахын тулд чоныг агнасан ч “зөвшөөрөлгүй” гэх шалтгаанаар торгууль, төлбөр төлж байна.
Энэ нь Монгол Улсын Үндсэн хуульд заасан амьд явах эрх, өмчтэй байх эрх зөрчигдөж байна хэмээн үзэж, Амьтны тухай хуулийн 25 дугаар зүйлд нэмэлт оруулахаар уг хуулийн төслийг өргөн мэдүүлж буйгаа танилцууллаа гэж УИХ-ын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.
Сэтгэгдэл үлдээх