Цэс Close

Англид корона вирусын вакцин туршилтаас гарч анхны хүн вакцинаа хийлгэлээ

Pfizer / BioNTech вакцин хийлгэсэн анхны британи хүн 90 настай Маргарет Кинан.  Тэрээр өнгөрсөн мягмар гаригт орон нутгийн цагаар өглөөний 6:31 минутад Ковентри хотын Их сургуулийн эмнэлэгт хоёр тунгийн эхний тарилга хийлгэжээ.  Их Британи вакцинаа  баталсан  анхны улс болсноос хойш долоохон болоогүй байгаа.

Ирэх долоо хоногт 91 нас хүрч буй Кинан “Тарилгад хамгийн түрүүнд хамрагдах нь "онцгой эрх" гэдгээ мэдэрлээ” гэж хэлсэн юм.

Одоогоор хэдэн арван сая вакцин үйлдвэрлэх, түгээх логистикийн бэрхшээлүүд нь аажмаар гарах болно гэсэн хэдий ч хамгийн эмзэг бүлгийн хүмүүс, эрүүл мэндийн ажилтнуудад эхний ээлжинд хийхээр болсон байна.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах