Цэс Close

АНУ: Вакцины бүрэн тунтай хүмүүс дельта вирусээр халдварлаж байна

2021 оны долдугаар сарын 30-ны өдөр АНУ-ын Вашингтон пост сонины сурвалжлагчид АНУ-ын Өвчний Хяналт, Сэргийлэлтийн Төв  буюу CDC байгууллагын дотоод хэрэгцээний коронавирусийн Дельта хувилбар ба вакцин хийлгэсэн хүмүүс өвдөж байгаа талаарх мэдээлэл бэлтгэсэн слайдыг олон нийтэд мэдээлсэн байна.

АНУ-д Дельта хувилбар маш хурдацтай тархаж өдөрт дунджаар 130,000-140,000 тохиолдол бүртгэгдэж байгаа бөгөөд нийт тохиолдлын тоо 6.3 саяд хүрч нас баралтын тоо 615,747 хүрсэн бөгөөд нас баралтын үзүүлэлтээр өвчлөгсөдийн 1.7 хувь нь нас барсан ба Монгол Улсад энэ үзүүлэлт 0.5 хувь байгаагаас 3 дахин их байна.

Америкчуудын хамгийн сэтгэл түгшээж байгаа зүйл бол вакцины бүрэн тунд хамрагдсан буюу 2 тунгаа тариулаад 14 хоногоос дээш хугацаа өнгөрсөн хүмүүс ихээр өвдөж байгаа явдал юм.

Иймд энэ асуудал дээр АНУ-ын Өвчний Хяналт, Сэргийлэлтийн Төв  буюу CDC байгууллагын дотоод мэдээлэл алдагдсан явдал ихээхэн шуугиан дэгдээсэн ба дээрх байгууллагын зүгээс энэ мэдээллийг тэдний өөрсдийн мэдээлэл гэдгийг хүлээн зөвшөөрсөн байна.

эх сурвалж: Washingtonpost

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах