АНУ-д бүртгэгдсэн коронавирусийн халдварын шинэ тохиолдол өнгөрсөн долоо хоногт 21 хувиар буурчээ
Өнгөрсөн долоо хоногт АНУ даяар бүртгэгдсэн коронавирусийн халдварын шинэ тохиолдлын тоо өмнөх долоо хоногоосоо 21 хувиар буурсан байна.https://www.facebook.com/v9.0/plugins/quote.php?app_id=1410230139213728&channel=https%3A%2F%2Fstaticxx.facebook.com%2Fx%2Fconnect%2Fxd_arbiter%2F%3Fversion%3D46%23cb%3Df238f879dd58ac%26domain%3Dikon.mn%26origin%3Dhttps%253A%252F%252Fikon.mn%252Ff2625e4e4670b9%26relation%3Dparent.parent&container_width=680&href=https%3A%2F%2Fikon.mn%2Fn%2F23yt&layout=quote&locale=en_US&sdk=joey
Нэгээс бусад бүх мужуудад шинэ тохиолдлын тоо буурч, эмнэлгүүдэд эмчлүүлж байгаа өвчтөнүүдийн тоо ч бас буурчээ.
Тодруулбал өнгөрсөн долоо хоногт Америк даяар 1.2 сая халдварын шинэ тохиолдол бүртгэгдсэн бол өмнөх долоо хоногт нь 1.5 сая орчим бүртгэгдсэн байна. Энэ нь үнэмлэхүй тоон утгаараа ч, хувь хэмжээ талаасаа ч сүүлийн нэг жилийн хугацаанд гараагүй том бууралт болохыг судлаачид мэдээлжээ.
Шинэ халдварын тоо өссөн ганцхан муж нь Нью Хэмпшир болсон байна. Хамгийн олон хүн амтай муж болох Калифорнид 32 хувиар буурсныг эх сурвалж мэдээлжээ.
Covid-19 өвчнөөр нас барсан хүний тоо өнгөрсөн долоо хоногт Америк даяар 6.6 хувиар буурч, 21,600 орчимд хүрсэн байна.
Бүх 50 мужаас 17-д нь нас баралтын тоо өссөн тоо гарчээ. АНУ-д нийтдээ 419,000 орчим хүн Covid-19 өвчнөөр нас барсан нь 780 хүн тутамд нэг оногдох үзүүлэлт болоод байна.
Өнгөрсөн долоо хоногт бас орон даяар эмнэлэгт эмчлүүлж буй өвчтөний тоо 7.5 хувиар буурч, 119,000 орчимд хүрчээ.
Энэ нь өнгөрсөн оны наймдугаар сарын эхний долоо хоногоос хойш хамгийн их хэмжээгээр буурсан тохиолдол болсон байна.
Америк даяар нийт гүйцэтгэсэн шинжилгээний хариуны 9.2 хувь нь эерэг гарчээ. Өмнөх долоо хоногт нь энэ хэмжээ 11 хувьтай байсан юм.
Хамгийн бага хувьтай нь Вермонт 2.3, Коннектикут, Хавай 2.5 байсан бол Айова мужид хийсэн шинжилгээний 43.5 хувь, Алабамад хийсэн шинжилгээний 32.5 хувь эерэг гарсан нь хамгийн өндөр үзүүлэлт болжээ.
Эх сурвалж: Reuters
Сэтгэгдэл үлдээх