Цэс Close

АНУ Ирак, Сири дахь Ираны дэмжлэгтэй зэвсэгт бүлэглэлүүдийн эсрэг агаараас цохилт өгчээ

Ням гарагт АНУ-ын Агаарын цэргийн хүчин Ирак, Сири хилийн бүсэд Ираны дэмжлэгтэй зэвсэгт бүлэглэлүүдийн эсрэг агаараас цохилт өгсөн тухай Пентагоны хэвлэлийн нарийн бичгийн дарга Жон Кирби  мэдээлжээ.

Тодруулбал, АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдены тушаалаар Ираны дэмжлэгтэй зэвсэгт бүлэглэлүүдийн эсрэг агаараас хамгаалалтын өндөр нарийвчлалтай цохилт өгсөн байна. Түүний мэдэгдэж байгаагаар, цохилт өгсөн байгууламжуудыг Ираны дэмжлэгтэй зэвсэгт бүлэглэлүүд Ирак дахь АНУ-ын цэргүүд болон байгууламжууд руу нисэгчгүй нисэх онгоц ашиглан дайралт хийхэд ашиглаж байсан учраас цохилтын бай болгож сонгожээ.

Эдгээр объектуудыг Ираны дэмжлэгтэй хэд хэдэн зэвсэгт бүлэглэл, түүний дотор Катаиб Хезболлах", "Катаиб Сейед аш-Шухада" зэрэг эдгээр  бүлэглэл ашигласан гэж мэдэгдсэн байна. 2009 оноос хойш АНУ Катаиб Хезболлах бүлэглэлийг Иракын энх тайван, тогтвортой байдалд заналхийлж байна гэж буруутган террорист байгууллага гэж нэрлэжээ.

Ираны дэмжлэгтэй бүлэглэлүүд Ирак дахь Америкийн ашиг сонирхолд чиглэсэн цуврал халдлагуудыг тасралтгүй хийсээр байгааг харгалзан Ерөнхийлөгч ийм халдлагыг таслан зогсоох, урьдчилан сэргийлэх зорилгоор цаашид цэргийн ажиллагаа явуулахыг тушаасан гэж мэдэгдсэн байна. 

Эх сурвалж: BBC

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах