Цэс Close

АНУ-ын конгресс Жо Байдены ялалтыг батлахаар хуралдаж байх зуур Трампын бүх сошиал хаягууд хаагдлаа

АНУ-д болсон мөргөлдөөний үеэр жагсагчдын талаас нэг эмэгтэй шархдаж, сүүлд амьсгал хураасныг эх сурвалжууд мэдээлжээ.Үймээн самууны дараа нийслэл Вашингтон хотод оройн 06:00 цагаас эхлэн Пүрэв гарагийн өглөө хүртэл хөл хорио тогтоосон байна. 

Капитолын ордон чөлөөлөгдсөний дараа АНУ-ын конгресс үргэлжлүүлэн хуралдаж, Жо Байдены ялалтыг батлах асуудлыг эцэслэн шийдэхээр хуралдаж байна. Үүнээс гадна Капитолын ордонд болсон үймээн самууныг дэмжсэн утгатай хэд хэдэн мэдэгдэл хийснийх нь дараа Твиттер компани АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампын хуудсыг 12 цагийн хугацаатай хаах арга хэмжээ авчээ.

Мөн Дональд Трампын хаягийг Фэйсбүүк 24 цагийн хугацаатай хаасан бөгөөд араас нь Youtube,  Инстаграмын хаягууд нь ч хаагджээ. 

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах