Цэс Close

Гадны хэвлэлүүд С.Батболдын талаар гүтгэлэг тарааснаа залруулсан мэдэгдэл гаргажээ

АНУ-ын “DCI”, БНСУ-ын KCIJNewstapa С.Батболдын талаар гүтгэлэг тарааснаа залруулсан мэдэгдэл гаргажээ

УИХ-ын гишүүн С.Батболдтой холбоотой гадаад, дотоодын хэвлэлээр мэдээлэл гарч байсан бол энэ нь Монголоос захиалгатай, улс төрийн зорилготой гүтгэлэг буюу ор үндэслэлгүй мэдээлэл гаргасан нь ил болсоор байна. Гадны хэвлэлүүд залруулга хүссэн мэдэгдэл гаргаж эхэлжээ.

БНСУ-ын KCIJNewstapa цахим хуудсанд УИХ-ын гишүүн С.Батболдын талаар гаргасан нийтлэлдээ залруулга хийсэн мэдээлэл гаргасан байна. 2021 оны 6 сарын 4-нд сэтгүүлч Ким Жү-юн-ы “Экс-Самсунгийн ажилтнууд Монгол Улсын экс-Ерөнхий сайдад прокси-гаар үйлчилж байжээ” гэсэн гарчигтай УИХ-ын гишүүн С.Батболдтой холбоотой нийтлэлд залруулга хийсэн байна. Гаргасан залруулгын товч утга нь “Ерөнхий сайд асан Батболд нь нийтлэлд нэр дурдсан компаниудын эзэн биш бөгөөд тэрээр Чонг Чо-юнг-тай прокси буюу төлөөллийн харилцаагүй билээ. Батболд нь дурдсан үл хөдлөх хөрөнгүүдийг эзэмшдэггүй бөгөөд Их Британид ямарваа нэгэн хөрөнгө эзэмшдэггүй болно. Батболдын нэр хүндэд халдах зорилготой зохион байгуулалттай кампаничилсан ажиллагаа явагдсаны дотор энэ нэхэмжлэл нь түүний эсрэг хэд хэдэн улсын шүүхэд ямар ч урьдчилан мэдэгдэлгүйгээр үүсгэн хэлэлцсэн ор үндэслэлгүй нэхэмжлэлүүдийн нэг нь байсан болно. Эдгээр нэхэмжлэл нь улс төрийн шалтгаантай бөгөөд улстөрч Батболдын нэр хүндийг олон улсад болон Монгол Улсад гутаан доромжлох зорилготой юм” гэжээ.

Эх сурвалж: https://newstapa.org/article/rTZK6?lang=eng

АНУ-ын лобби компани болох “Ди-Си-Ай” групп /DCI Group/-ээс гадаадын хэвлэл мэдээллийн байгууллагуудад ташаа мэдээ хүргүүлсэн байснаа хүлээн зөвшөөрч, залруулга албан ёсоор гаргасан байна.  DCI лобби групп өнгөрсөн ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр АН-тай байгуулсан гэрээний хүрээнд С.Батболд болон МАН-ын талаар гадны хэвлэлүүдэд тараасан мэдээнүүдээ үгүйсгэсэн мэдэгдлийг гаргасан байна.

 

Ийнхүү УИХ-ын гишүүн С.Батболдын талаар ор үндэсгүй, ташаа мэдээлэл гаргасан гадны хэвлэлүүд ийм хуудуутай нийтлэл, мэдээлэл гаргасандаа залруулга гаргасан байна.

Х.ХАНГАЙ

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах