Цэс Close

АНХААРУУЛГА: “Хүн бүр 10 сая төгрөгийн тэтгэвэр авах боломжтой боллоо” гэх худал мэдээлэл тарж байна

Сүүлийн үед “Европын тэтгэврийн шинэ платформ Монголд нээгдлээ”, “Хүн бүр 10 сая төгрөгийн тэтгэвэр авах боломжтой боллоо” гэх мэт худал мэдээлэл цахим орчинд тархаж байна.

Энэ төрлийн линк дээр дарахгүй байхыг анхаарууллаа. Линк дарснаар таны хувийн мэдээлэл, банкны дансны нууцлал алдагдах эрсдэлтэй.

Цахим залилангаас сэргийлэх дараах зөвлөмжийг хүргэж байна.

  • Хуурамч зар сурталчилгаанд итгэхгүй байх – Ялангуяа хэт их мөнгө амласан, бодит бус санагдах мэдээлэлд болгоомжтой хандаарай.
  • Танихгүй линк дээр дарахгүй байх – Сэжигтэй холбоос дээр дарах нь таны мэдээллийг хулгайд алдах шалтгаан болдог.
  • Нууц үгээ хуваалцахгүй байх – Банк, төрийн байгууллага хэзээ ч таны нууц үгийг асуухгүй.
  • Албан ёсны эх сурвалжаас мэдээлэл авах – Засгийн газар, Тэтгэврийн сан, банк зэрэг байгууллагын албан ёсны вэбсайт, хуудаснаас мэдээллээ шалгаарай.
  • Сэжигтэй мэдээлэл, зөрчилтэй веб хуудсыг та E-Mongolia-д мэдэгдэж, хаалгаарай.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах