Цэс Close

АН-аас Ерөнхийлөгчийн сонгуулийг хойшуулах хүсэлтийг СЕХ-нд хүргүүллээ

АН-аас өнөөдөр Ерөнхийлөгчийн сонгуулийг хойшуулах хүсэлтийг СЕХ-нд хүргүүллээ. Тус шаардлагыг СЕХ дээр АН-ын дарга М.Тулгат, нийслэлийн АН-ын дарга Э.Бат-Үүл өөрсдийн биеэр хүлээлгэн өгсөн юм.

Энэ үеэр АН-ын дарга М.Тулгат "2020 оны УИХ-ын болон орон нутгийн сонгуульд хөндлөнгөөс нөлөөлсөн байх магадлалтай ноцтой мэдээлэл гарч байна. Манай намын ээлжит мэдээллээр энэ талаар нотлох баримт гаргасан. Төрийн сонголтыг санал тоолох машинд нөлөөлөх аргаар явуулж, хэрэг үүсгээд, хохирогчгүй хэрэг гэж хаасан талаар мэдээлсэн. Мэргэжлийн байгууллага, олон нийтийн иргэдийн оролцоотой, нэр дэвшигчдийн төлөөлөлтэй Онц зөвлөл байгуулж, энэ асуудлыг тодорхой болох хүртэл Ерөнхийлөгчийн сонгуулийг хойшуулах шаардлагыг тавьж байна" гэсэн юм. 

Нийслэлийн АН-ын дарга Э.Бат-Үүл "Ардчилсан намын дарга М.Тулгат даргын хэлсэн шаардлагыг онцгой анхаарах асуудал. Сонгуулийн үйл явцад хөндлөнгөөс нөлөөлж, луйвраар хийж байна гэсэн яриа гарч байсан. Энэ бүгдийг өнгөрсөнд нь орхиж явсаар байгаад төрийн эрх мэдлийг хууль бусаар, луйвраар авч буй жишиг тогтлоо. Тийм юм бол ардчилалаар яах юм бэ гэдэг асуудал тавигдаж байна. Ийм нөхцөл байдлыг засах ёстой. Одоо энэ байдалтай эвлэрэхгүй. Ардчиллыг хүсдэг, дэмждэг ард түмнээ хуурсан их ноцтой үйлдлийг гаргасан" хэмээн мэдэгдлээ.

Харин тус намын дэд дарга Ц.Оюундарь "Хохирогчгүй хэрэг гэж байж болохгүй. Сонгуульд нэр дэвшигчид хохирогчид. Албан ёсоор АН-аас нэхэмжлэл гаргасан байхад хариуг нь өгөхгүйгээр хохирогчгүй гэж хаасан байна. Энэ хугацаанд СЕХ олон нийтийн эргэлзээг тайлж чадвал бид сонгуульд оролцоно" гэлээ. 

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах