АН-ын саналыг ХҮН хуваах нь
Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчид орон нутаг ажиллаж байна.
АН-аас нэр дэвшигч С.Эрдэнийг Дорнод аймагт очиход АН-ынхан нь дэмжихгүй гэдгээ илэрхийлж хөөж туусан явдал болов. АН хоёр хуваагдаж, хос тамга, хоёр тамгатай явсны гор гарч байна.
С.Эрдэнийн талын АН, Женкогийн буюу Ц.Тувааны талын АН гэж хоёр хуваагдсан. С.Эрдэнийг женког дэмжигчдийн зүгээс унагаахын төлөө байгаа гэнэ.
АН-ын хуваагдлаас үүдэлтэйгээр АН-ын тодорхой хэмжээний санал ХҮН нам руу Д.Энхбат нэр дэвшигч руу очих магадлал өндөр. Санал хуваагдах нь тодорхой байгаа учир АН, ХҮН-ын дунд өрсөлдөөн хэдийнэ эхэлжээ. Үүний нэг илрэл нь нэр дэвшигч С.Эрдэнийг АН-ын талаас хөөж тууж дэмжихгүй байгаагаа илэрхийлэх. Энэ нь ХҮН-ын нэр дэвшигч Д.Энхбатад хожилтойгоор тусах нь тодорхой байна.
Ч.ДАШ
Сэтгэгдэл үлдээх