Цэс Close

“Арсенал”-д 24 жил ажилласан ахлах скаутын яриа

[cmsmasters_row data_shortcode_id="6vek6ofbu9" data_padding_bottom_mobile_v="0" data_padding_top_mobile_v="0" data_padding_bottom_mobile_h="0" data_padding_top_mobile_h="0" data_padding_bottom_tablet="0" data_padding_top_tablet="0" data_padding_bottom_laptop="0" data_padding_top_laptop="0" data_padding_bottom_large="0" data_padding_top_large="0" data_padding_bottom="50" data_padding_top="0" data_bg_parallax_ratio="0.5" data_bg_size="cover" data_bg_attachment="scroll" data_bg_repeat="no-repeat" data_bg_position="top center" data_color="default" data_bot_style="default" data_top_style="default" data_padding_right="3" data_padding_left="3" data_width="boxed"][cmsmasters_column data_width="1/1" data_shortcode_id="rvdlydey9" data_animation_delay="0" data_border_style="default" data_bg_size="cover" data_bg_attachment="scroll" data_bg_repeat="no-repeat" data_bg_position="top center"][cmsmasters_text shortcode_id="yr08kh7m7" animation_delay="0"]

29 насандаа хөлбөмбөгчийн замналаа өндөрлүүлсэн англи эр Фрэнсис Кагигао дасгалжуулагч болохоор шимтсэн ч аажимдаа “Арсенал”-д Арсен Венгерийн баруун гэрийн үнэнч туслах болж, шинэ тоглогч эрж хайх скаутын ажлыг хариуцах болжээ.

Умард Лондоны багт 24 жил ажилласан Кагигаогийн ярианаас товчлон хүргэе.

Өнгөрсөн зуунд ч видео анализ байсан

Бүх юм сүүлийн хэдхэн жилд л бий болчихсон мэт ойлгодог орчин цагийн залууст Фрэнсис Кагигао үнэнийг хэлж өгчээ. “Намайг “Арсенал”-д 2000-аад онд анх ирэхэд видео анализ хийдэггүй байсан гэж бодож байвал том эндүүрэл. Тэр үед дэлхийн өнцөг булан бүрээс авъяаслаг хүүхдүүдийн бичлэгийг бидэн рүү илгээдэг байлаа. Одоо клубын байранд DVD дүүрэн хадгалаастай байгаа.

Хөрөнгө мөнгө, цаг хугацаа хэмнэхийн тулд бид эхлээд бичлэгүүдийг үзнэ. Тэгээд сонирхсон тоглогчийнхоо тухай мэдээлэл цуглуулна. Дараа нь тухайн улс руу нисч, тоглогчоо нүдээрээ харж, дүгнэдэг байлаа. Тэрнээс ямар нэгэн бичлэг үзэлгүйгээр шууд “сохроор” нисэх нь маш цөөн. Үүнээс гадна тоглолтууд очиж их үзнэ. Долоо хоногтоо 10-12 тоглолт заавал үзэж, нүдэнд тусах өсвөрийн тоглогчийг хайна. Би хувьдаа ийм л ажлыг 24 жилийн турш хийсэн хүн” хэмээн Кагигао өгүүлжээ.

Габриэл Мартинеллиг авсан тухай

Бразилын авъяаслаг залуу довтлогч Габриэл Мартинелли одоогоор гэмтэлтэй байгаа ч түүнийг ирээдүйд маш сайн хөлбөмбөгч болно гэж мэргэжилтнүүд үздэг. Тэгвэл Мартинеллигийн тухай Кагигао ийн ярьжээ. “Бразилын дөрөвдүгээр дивизионы багаас бид түүнийг авчирсан юм. Бичлэгийг нь бараг үзээгүй, мэдээлэл нь тодорхойгүй байсан.

Хөлбөмбөгчийг авахад гол зүйл бол авъяасаас гадна зан характер байдаг. Ямар орчинд өссөн, ямар ааш авиртай, юу сонирхдог, дарамт шахалт тулгарахад үед биеэ хэрхэн авч явдаг зэргийг заавал судалдаг. Мартинеллигийн хувьд бүх талаар бидний санаанд нийцсэн тул авахаар шийдсэн” гэжээ.

Киран Тирнигийн тухай

“Селтик”-ийн нэгдүгээр багт тоглох болсноос нь хойш бид түүнийг ажигласан. Хангалттай мэдээлэл, бичлэг байсан болохоор сайн судлах боломж олдсон. Гэхдээ Кираныг таних шотланд скаут эхэлж санал болгосноор бидний ажиглалт эхэлснийг хэлэх нь зөв. Тэгээд судалсаар байгаад авахаар шийдсэн.

24 жилийн хугацаанд авсан хамгийн шилдэг тоглогчийн тухай

Скаутууд бол маш олон авъяаслаг хөвгүүдийг харж, тэдний онцлогийг анзаарч ажиллах ёстой. Заримыг нь худалдаж авах нь зөв гэж клуб рүү мэдээлнэ, заримыг нь шууд мартсан нь дээр гэнэ. Үүний тулд маш олон хүчин зүйлийг хардаг.

Франсеск Фабрегас энэ 24 жилийн хугацаан дахь хамгийн сайн ажил болсон гэж би боддог. Тэр “Арсенал”-ын төлөө талбайд гарсан хамгийн залуу тоглогч болсны зэрэгцээ мөн хамгийн залуу ахлагч болсон. Дэлхийн аварга, мөн Европын аварга ч болсон. Тэр бол ялагчийн сэтгэлзүйтэй хөлбөмбөгч.

Үүнээс гадна Фабрегасыг зараад  бид ихээхэн хэмжээний мөнгө олсоныг хэлэх хэрэгтэй. Сайн зарж чадна гэдэг бас нэг амжилт. Скаутын хөдөлмөр үнэлэгдэж байгаагийн нэг хэлбэр нь юм шүү дээ. Фабрегасыг клуб зарахгүй гэсэн ч өөрөө явахыг хүссэн. 9 жилийг өнгөрүүлчихээд буцаад Барселон руу явья гээд болоогүй. Миний бодлоор бол бидний хамгийн сайн ажлын нэг нь тэр.

Месси, Пикег авах боломжийн тухай

Арсен Венгер энэ сэдвээр хэд хэдэн удаа ярьсан шүү дээ. Мессиг бид авахыг хүссэн нь бол үнэн. Гэхдээ яг автлаа ойр очоогүй гэж хэлье. Түүний төлөөлөгчтэй ярилцаж байсан. Гэвч Англид ажиллах зөвшөөрөл авна гэдэг асуудал байдаг юм. Тиймээс энэ наймаанаас буцсан юм. Испанид хүртэл Мессиг тоглуулахад тийм зөвшөөрлийн асуудлыг шийдэхэд асуудал үүсч л байсан.

Жерар Пикег авах бол бид тун дөхсөн. Гэвч бидний ярилцсанаас хойш зургаан сарын дараагаар “Манчестер Юнайтед” авчихсан юм. Клубын төлөөлөгч болон Пикегийн төлөөлөгчийн хооронд л санал зөрөлдсөн асуудал үүссэн. Тэрнээс биш Фабрегасыг авсны дараагаар бидэнд Мессиг ч, Пикег ч авах бодит боломж  байсан.

Эмилиано Мартинесийн тухай

Өнгөрсөн наймааны цонхоор Эмилиано Мартинес 10 жилийг өнгөрүүлсэн “Арсенал”-ыг орхиж, “Астон Вилла”-д очсон. Тэгвэл аргентин хаалгачийн тухай Кагигао ийн өгүүлжээ.

“2009 онд Өмнөд Америкийн өсвөрийн АШТ-ий үеэр би Эми-г өөрөө харсан юм. Түүнийг цойлж гарч ирэхийг бид бүтэн 10 жил хүлээсэн. Эми-г амжилттай тоглож, өнгөрсөн улиралд манай гараанд гарах болсонд би их баярласан. Энэ бол миний ажлын бас нэг үнэлгээ шүү дээ. Хаалгачид талбайд гарах ганц л байрлал байдаг. Ер нь боломж олдоход маш хэцүү. Талбайн тоглогчид яахав 10 байрлалд гардаг болохоор яаж ийж байгаад өөр байрлал руу шилжиж болно. Харин хаалгачид тийм боломж огт байхгүй.

Эми өнгөрсөн улиралд өөрийгөө харуулж чадсан нь биднийг ажлаа маш сайн хийсний нотолгоо юм. Тэгээд ч 20 орчим сая паундаар зарна гэдэг мөн л амжилт”.

Одоогийн хамгийн сайн скаутын тухай

Сүүлийн жилүүдэд бол “Ливерпүүл”-ийн скаутууд маш сайн ажиллаж байгаа. Тэд видео анализ дээр ажиллах, тоглолтыг амьдаар очиж үзэх, доод болон дээд лигийн тоглолтуудыг үзэж, дүн шинжилгээ хийх тал дээр үнэхээр их хөдөлмөрлөсөн. Тэдэнд Артур Эдварс гээд мэдээлэл, үзүүлэлт дээр гайхамшигтай ажилладаг хүн байна. Мөн дэргэд нь “амьд скаут” гэгддэг тоглогчийг өөрөө очиж харж зөв үнэлж дүгнэж чаддаг Барри Хантер бий. Үүнээс гадна академиа их зөв удирдаж чадаж байна. Ер нь олон клубын хүсч буй тэр зөв тогтолцоог “Ливерпүүл” олсон.

Арсен Венгер скаутуудтай хэрхэн ажиллаж байсан тухай

Миний бодлоор бол Арсен Венгертэй энэ тал дээр дөхөж харьцуулчихаар ч хүн олох хэцүү. Хэдэн жил ажилласныг нь мэднэ биз дээ? Одоо тэгээд хэнтэй харьцуулах юм? Сэр Алекс Фергюсон юмуу эсвэл Билл Шенкли, Жок Стейнтэй харьцуулж болох юм.

Венгерийн онцлог тал бол скаутууддаа маш их итгэдэг. Байнга нягт холбоотой байж чаддаг. Тэгээд эцсийн шийдийг өөрөө гаргадаг. Хүн бүрийн нүдэнд ил байгаа тоглогчийн нарийн мэдээлэл, үзүүлэлтийг хүртэл Венгер шаарддаг байсан. Яаж тоглодог, бөмбөгөө хэрхэн туудаг, бөмбөггүй хэрхэн тоглодог, биеийн бэлтгэл, сэтгэлзүйн бэлтгэл гээд бүгдийг нарийн мэдэхийг хүсдэг. Биднийг байнга тоглолт очиж үзэж, тайлангаа дэлгэрэнгүй тавих ёстой гэж шахдаг байлаа. Өөрт нь тийм цаг зав байхгүй болохоор тэр шүү дээ.

Надтай хамт Аваргуудын лигийн хоёр тоглолтыг л очиж үзсэн юмдаг. Бусад чөлөөт цагаараа видео бичлэг их үзнэ. Тэгээд сонирхсон тоглогчийнхоо тухай асууна, явж нүдээрээ хараад ир гэнэ. Заримдаа түүний зааврын дагуу очиж харсан тоглогчийг авч байсан ч удаатай.

Арсен Венгер бол маш хүүхдэд хөлбөмбөгийн ертөнцийн элит түвшинд хүрэхэд тусалсан сайн хүн. Хөлбөмбөгийн ертөнцөд харьцуулшгүй дасгалжуулагч” хэмээн Кагигао өгүүлжээ.

Р.Гэгээ

[/cmsmasters_text][/cmsmasters_column][/cmsmasters_row]

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах