Цэс Close

Архангай аймаг: Урд тамирын гол олон жилийн дунджаас 80 см ахиу болж, үерийн түвшинг 20 см-ээр даваад байна

Архангай аймаг дахь Урд тамирын голын усны түвшин олон жилийн дунджаас 80 см-ээр ахиу байна. Мөн үерийн түвшинг 20-ээр давсан тухай тус аймгийн Ус цаг уур, орчин шинжилгээний төвөөс мэдээлжээ.

Түүнчлэн дээрх гол дагуу буусан иргэдийн гэр үерт автсан дуудлагын дагуу аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид шуурхай ажиллаж 27  иргэнийг үерийн аюулаас авран хамгаалсан байна. Мөн үерийн усанд автсан 10 гэрийг аюулгүй газарт нүүлгэн шилжүүлжээ.

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дуу цахилгаантай  усархаг бороо орж, гол усны түвшин нэмэгдэж байгаатай холбогдуулан 

  • Гол усны ойролцоо  буусан айл өрхүүд яаралтай голын эргээс холдож нүүх,
  • Бага насны хүүхдийг гол усны ойролцоо тоглуулахгүй байх, эцэг, эх асран хамгаалагч нар байнга хяналт тавих,
  • Голын усны түвшин нэмэгдэж, үерийн байдалд шилжсэн үед гармаар зорчихгүй зориулалтын гарцтай газраар зорчих, 
  • Аялал зугаалгаар явж байгаа иргэд гол, усны ойролцоо амарч зугаалахдаа сонор сэрэмжтэй байж, хүүхдийг гол усны эрэг дагуу явуулж, тоглуулахгүй байх, хараа, хяналтаа сайжруулах,
  • Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол усанд орохгүй байх, баталгаатай гүүр, гарам, гарцтай газраар автомашинтай зорчиж гол, усны ослоос урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.

Эх сурвалж: Архангай аймгийн Засаг даргын Тамгын газар

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах