Цэс Close

Аспиринийг тогтмол хэрэглэх нь таны эрүүл мэндэд аюултай

Өнөөдөр хүн бүр тэр тусмаа өндөр настнууд ирээдүйд тохиолдож болох бүх эрсдэлээс өөрсдийгөө хамгаалах зорилгоор төрөл бүрийн эм эмийн бүтээгдэхүүнийг хэрэглэдэг. Ялангуяа өндөр настнууд зүрхний шигдээс болон харвалтаас сэргийлз аспирин уух нь элбэгшсэн гэхэд хилсдэхгүй.

Тэгвэл асдрин уух нь харин ч эрсдэлтэй болохыг АНУ, Австрали улсад явуулсан судалгаа нотолжээ. Аспиринийг зөвхөн зүрний шигдээс болсон хүмүүс уухад судас нь агшиж дахин шигдээс болох эрсдлийг бууруулдаг юм байна. Гэтэл 70-аас дээш настай эрүүл хүмүүс аспириныг өдөр тутамдаа хэрэглэснээр дотуур цус алдаж цаашлаад амь насанд нь аюул учрах эрсдэл үүсдгийг судалгаараар тогтоожээ. Эм үйлдвэрлэгчид болон түүнтэй холбоотой байгууллагууд аспирины ач тусын талаарх ихэнх судалгаанг дунд насны хүмүүсийн дунд явуулсан байдаг бөгөөд нас ахихын хирээр эрсдэл нь нэмэгддэг байна. АНУ болон Австралид явуулсан дээрх судалгаанд зүрхний ямар нэг асуудалгүй 70-аас дээш насны эрүүл 19114 настангууд хамрагдсан байна.  

Тэдгээр судалгаанд хамрагдсан хүмүүсийн тэн хагаст нь 5 жилийн туршид бага тунтай аспириныг өдөр тутам өгсөн бөгөөд ямар нэгэн эерэг нөлөө зүрхэнд нь үзүүлээгүйгээс гадна цээжний хэвлийд цус алдах тохиолдлууд гарч байжээ. Мөн удаан хугацаагаар бага тунтай аспирин ууж байсан хүмүүс гэнэт уухаа зогсох нь асуудал үүсгэж магадгүй учир эмчтэйгээ зөвлөхийг судлаачид анхааруулжээ. Английн “New England Journal of Medicine” сэтгүүлд нийтэлснээр эрдэмтэд аспириныг хорт хавдар тусах эрсдлийг бууруулдаг эсэхийг цаашид судлахаар ажиллаж байгаа юм байна.

эх сурвалж: bbc.com

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах