Цэс Close

АТГ: Ерөнхийлөгч асан Х.Баттулгаас тайлбар авахаар хоёр удаа дуудсан

Монгол Улсын Ерөнхийлөгч асан Х.Баттулгыг Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгчид хоёр удаа дуудаж, зарим хэргийн талаар тайлбар авахыг хүссэн ч тэрээр ирээгүй байна.

Зарим эх сурвалжийн мэдээлж байгаагаар түүнээс Хөгжлийн банктай холбоотой асуудлаар тайлбар авахаар дуудсан гэнэ. Тодруулбал 2018 онд "Пирамид Орд" гэдэг компани Хөгжлийн Банкаас 15 тэрбум төгрөгийн зээл авсан бөгөөд ингэхдээ МоАХ-ны нэр дээр бүртгэлтэй газрыг барьцаалсан байна. Харин тухайн үед МоАХ-ны ерөнхийлөгчөөр Х.Баттулга ажиллаж байжээ.

Үүнээс гадна Төрийн орон сууцны корпораци ТӨХК болон Шинэ Яармаг төслийн чанаргүй зээлийн асуудалд Ерөнхийлөгч асан нэр холбогдоод буй.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах