АТГ: Нийтийн албанд томилогдох 645 иргэний урьдчилсан мэдүүлгийг хянан шалгав

Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс нь 2026 оны 2 дугаар сарын 16-28-ны өдрүүдэд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 645 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг шалгаж, 427 мэдүүлгийг хянан шийдвэрлэв. Одоогоор ажиллагаанд 218 нэр дэвшигчийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлэг хянагдаж байна. Тухайн албан үүргийг гүйцэтгэхэд илт ашиг сонирхлын зөрчил үүсэхээр байсан 4 нэр дэвшигчийн талаар томилох эрх бүхий албан тушаалтанд мэдэгдэв.
Өнгөрсөн хугацаанд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн нийтийн албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой 133 гомдол, мэдээллийг хүлээн авч шалгаснаас 26 гомдол, мэдээллийг хянан шийдвэрлэв. Хяналт шалгалтаар Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3, 7.1.6 дахь хэсэгт заасныг зөрчсөн нь тогтоогдсон нэр бүхий 2 албан тушаалтанд хариуцлага тооцуулах албан бичиг хүргүүллээ.
Төлөвлөгөөт хяналт шалгалтаар болон иргэдээс ирүүлсэн өргөдөл, гомдол, мэдээллийн дагуу 12 албан тушаалтны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг хянан шалгав.
Сэтгэгдэл үлдээх