Цэс Close

Ахисан түвшний жендэрийн сургагч багшийн сургалтын сонгон шалгаруулалтын хоёрдугаар үе шатыг зохион байгууллаа

Жендэрийн үндэсний хорооны Ажлын албанаас НҮБ-ын Хүн Амын Сантай хамтран Европын холбооны санхүүжилтээр хэрэгжүүлж буй “Монгол Улсад жендэрийн тэгш байдлыг хангах үндэсний чадавхыг бэхжүүлэх нь” (2024-2025) техник туслалцааны төслийн хүрээнд жендэрийн мэргэжилтэн, шинжээчдийг мэргэшүүлэх ахисан түвшний жендэрийн сургагч багшийн сургалтын сонгон шалгаруулалтыг 09 дүгээр сарын 13-наас 10 сарын 02-ны өдрийг хүртэл зарлагдсан бөгөөд нийт 63 оролцогч хүсэлт гаргасан билээ.

Сонгон шалгаруулалтын ажлын хэсэг нэгдүгээр шатны шалгаруулалтаар шаардлага хангасан 48 оролцогчийг сонгон шалгаруулж, ярилцлагын үе шатыг танхим болон орон нутгаас хүсэлт гаргагчтай цахимаар зохион байгууллаа.

2 дахь шатны шалгаруулалтад тэнцсэн 30 оролцогч Жендэрийн өөрчлөлтийн арга зүйг (Gender transformative approach) ашиглан жендэрийн дүн шинжилгээнд суурилсан жендэрийн хариуцлагатай бодлого (Gender responsive) төлөвлөлт, үнэлгээгээр мэргэших 6 модуль бүхий сургалтад хамрагдах юм.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах