Цэс Close

Ахмадуудын тэтгэврийн зээлийг тэглэсэн сайн жишиг үргэлжлэх ёстой

Дундговь аймгийн Гурвансайхан сумын Чулуут багийн нутаг, Зүүн хэмээх газарт орших Салхитын алт, мөнгөний үндсэн ордыг хэдэн жилийн өмнө монголчууд төдийлөн мэддэггүй байлаа. Нам гүмхэн говь нутагт орших энэхүү  ордыг тойрсон тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн маргаан, шүүх цагдаа тойрсон хэргүүд, төрийн дээд түвшний шийдвэрүүд  чухамдаа олон нийтийн анхаарлын төвд оруулсан юм.

Тус ордыг төрийн мэдэлд авч, Эрдэнэс Силвер ресурс ХХК эзэмших болсноор 2020 онд ахмадын тэтгэврийн зээлийг тэглэсэн нь баялгийн тэгш хуваарлалт ямар байх ёстой вэ гэдгийг харуулсан түүхэн үйл явдал болсон. Одоо тус ордын явуулж байгаа үйл ажиллагаа, газрын доорх нөөцөөр нь жижиг биш, харин ч стратегийн онц чухал төсөл гэж харах байгаа.

Тийм дээ олон нийтийн өмнө хүлээсэн үүргээ Салхитын алт, мөнгөний ордыг эзэмшигч Эрдэнэс силвер ресурс ХХК амжилттай гүйцэтгэсээр байна.

Өөрөөр хэлбэл.. Салхитын орд шиг орд газрууд аймаг бүрт байгаа. Түүнийг хуулийн дагуу эдийн засгийн зөв эргэлтэд оруулж болдог загварыг Салхитын мөнгөний ордоор ахмадуудын тэтгэврийн зээлийг тэглэснээр жишиг тогтоосон юм.  Өнөөдөр “Салхитын мөнгөний ордыг та  мэдэх үү” гэж хэн бүхнээс асуувал “Мэдэлгүй яах вэ. тэтгэврийн зээл тэглэсэн уурхай шүү дээ” хэмээн хээвнэг хариулж байна. Энэ бол Монголчууд байгалийн баялгийнхаа ашиг шимийг хүртсэн хамгийн том жишээ юм. Тиймээс энэ мэт баялгийн тэгш хуваарлалт цаашид үргэлжлэх ёстой.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах