Цэс Close

Байрны зогсоолд байсан 27 машины цонхыг хагалж, эд зүйл хулгайлсан этгээдүүдийг баривчлав

Цагдаагийн байгууллагад энэ сарын 22-ны шөнө Баянгол дүүргийн наймдугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Байрны гадна зогсоолд байрлуулсан 27 тээврийн хэрэгсэлд халдан эд зүйл хулгайлсан байна” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн. Улмаар тус дүүргийн цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн  алба хаагчид мөрдөн шалгах, эрэн сурвалжлах ажиллагааг явуулж 18 настай, эрэгтэй “Б” нь 16-30 настай “О” болон “Б” нартай бүлэглэн үйлдсэнийг тогтоожээ. Одоогоор тус этгээдүүдийг баривчилж, мөрдөн шалгах ажиллаа явуулж байгаа талаар Цагдаагийн ерөнхий газраас мэдээллээ. Иймд иргэд та бүхэн энэ төрлийн гэмт хэрэгт хохирохоос урьдчилан сэргийлж сэжигтэй үйлдэл, этгээдийн талаарх мэдээллийг цагдаагийн байгууллагад мэдээлэхийг зөвлөлөө.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах