Байшин шатсаны улмаас нэг иргэн нас баржээ
Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг 6 дугаар хорооны “Тоосго”-ны.... дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг хоёрдугаар сарын 07-ны өдрийн 17:05 цагт Онцгой байдлын алба хүлээн авсан байна.
Дуудлагын дагуу дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Г-ын 5х6 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг ажиллаж унтраасан. Уг гал түймэрт иргэн Г /62 настай, эрэгтэй/ өртөж нас барсан тул цогцсыг Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгчээ.
Сэтгэгдэл үлдээх