Цэс Close

Баривчлах байр болон зарим хорих ангийн үйл ажиллагаатай танилцлаа

[cmsmasters_row data_shortcode_id="nddynpivfh" data_padding_bottom_mobile_v="0" data_padding_top_mobile_v="0" data_padding_bottom_mobile_h="0" data_padding_top_mobile_h="0" data_padding_bottom_tablet="0" data_padding_top_tablet="0" data_padding_bottom_laptop="0" data_padding_top_laptop="0" data_padding_bottom_large="0" data_padding_top_large="0" data_padding_bottom="50" data_padding_top="0" data_bg_parallax_ratio="0.5" data_bg_size="cover" data_bg_attachment="scroll" data_bg_repeat="no-repeat" data_bg_position="top center" data_color="default" data_bot_style="default" data_top_style="default" data_padding_right="3" data_padding_left="3" data_width="boxed"][cmsmasters_column data_width="1/1" data_shortcode_id="gblp7g7jxm" data_animation_delay="0" data_border_style="default" data_bg_size="cover" data_bg_attachment="scroll" data_bg_repeat="no-repeat" data_bg_position="top center"][cmsmasters_text shortcode_id="smxz2v06l3" animation_delay="0"]

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга, хурандаа Д.Загджав 401 дүгээр хаалттай хорих анги- Нэгдсэн эмнэлэг, 407 дугаар нээлттэй, хаалттай хорих анги болон Баривчлах байрны үйл ажиллагаатай танилцаж, холбогдох дарга нарт үүрэг чиглэл өглөө.

407 дугаар нээлттэй, хаалттай хорих ангийн дарга, дэд хурандаа Ц.Хишигбаяр ангийн нөхцөл байдлын талаар танилцуулж, тулгамдаж буй асуудал болон хийж хэрэгжүүлж буй ажил, шинэ санаачлагын талаар товчхон танилцуулга хийлээ.

Энэ жилийн хувьд гагнуурчин, арьсан урлал, тогоочийн мэргэжил олгох сургалт тус ангид явуулсан бөгөөд нийт 100 гаруй хоригдол хамрагджээ. Түүнчлэн, оёдлын үйлдвэртээ 80 гаруй хоригдлыг ажлын байраар хангаж, тохирсон цалин хөлсийг нь олгон, улсад болон хувь хүнд учруулсан хохирлын төлбөрийг барагдуулж байна.

Ангийн оёдлын үйлдвэрт алба хаагчдын хээрийн хувцас, хоригдлын хувцас, цагаан хэрэглэл, гэрийн бүрээс, хөөрөгний даалин, гар урлалын бүтээгдэхүүнүүд үйлдвэрлэдэг бөгөөд дэлхий нийтэд хурдацтай тархаж буй “Ковид-19” халдварын дэгдэлтийн үед 30 мянган маск үйлдвэрлэн, улсын онцгой комисст хүлээлгэн өгсөн. Одоогоор төр болон хувийн хэвшлийн газруудын захиалгаар гэрээт оёдлын ажлууд хийгдэж байна.

Тус хорих ангид ял эдэлж буй ялтнуудын 80 хувь нь анх удаа гэмт хэрэгт холбогдсон бөгөөд ихэнх нь хулгай, залилангийн гэмт хэргээр ял шийтгэгдэж буй.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга, хурандаа Д.Загджав Зорчих эрхийг хязгаарлах ял хэрэгжиж эхлэхээр эмэгтэйчүүдийн хорих ангид хоригдож буй хоригдлын тоо буурах талтайг онцолж байлаа.

Мөн энэ үеэр ШШГЕГ-ын харьяа “Баривчлах байр”-ны үйл ажиллагаатай танилцаж, алба хаагчид болон хоригдогсдын санал хүсэлтийг сонссон юм. Баривчлах байр нь энэ оны  дөрөвдүгээр сарын 08-ны өдрөөс Зөрчлийн тухай хуулиар баривчлах ял шийтгэгдсэн хүмүүсийг хүлээн авч, үйл ажиллагаагаа эхлүүлжээ.

Мансуурах, танхайрах, хүний биед халдах, гэр бүлийн хүчирхийлэл, хулгайлах, хөрөнгө завших, замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих, бэлгийн дарамт учруулах, жагсаал цуглаан зохион байгуулах, гамшгийн тухай хууль тогтоомж зөрчих зэрэг зөрчил гаргасан этгээдүүдийг 7-30 хоног баривчилж, албадан сургалтанд хамруулдаг бөгөөд өнөөдрийн байдлаар нийт 1670 баривчлагдсан этгээдүүдийг хүлээн авчээ.

Баривчлах байрны үйл ажиллагаа хэвийн явагдаж байгаатай танилцсаны дараа 401 дүгээр хаалттай хорих анги- Нэгдсэн эмнэлгийг зорилоо. Тус ангийн нөхцөл байдлыг ангийн дарга, хурандаа Ш.Булган, Ерөнхий эмч, хурандаа Я.Оюунчимэг нар танилцууллаа.

Нэгдсэн эмнэлгийн хувьд жилдээ 3500-3700 хоригдлыг хүлээн авч, эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлдэг бөгөөд 120 ортойгоор үйл ажиллагаагаа явуулж байна. Хурандаа Ш.Булган нарийн мэргэжлийн эмч, сувилагч, боловсон хүчний дутагдалтай байгааг дурдлаа. Харин Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга, хурандаа Д.Загджав энэ асуудлыг онцгойлон анхаарч, даруй арга хэмжээ авахаа мэдэгдээд хэвтэн эмчлүүлж буй хоригдлын онош, биеийн байдалд тохируулан хоол хүнсэнд анхааран ажиллахыг захисан юм.

[/cmsmasters_text][/cmsmasters_column][/cmsmasters_row]

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах