Барилга, хот байгуулалтын сайдаар Б.Мөнхбаатар томилогдлоо
Боловсрол:
1982 - 1992 онд Төв аймгийн 10 жилийн 2-р сургууль
1993 - 1996 онд Техникийн их сургууль, хими технологич
1997 - 2001 онд Монгол Улсын Их Сургууль, улс төр судлаач, бакалавр
2001 - 2003 онд Монгол Улсын Их Сургууль, эрх зүйч, бакалавр
2004 - 2006 онд Зүүн Лондонгийн Их Сургууль, Бизнесийн удирдлагын магистр
Ажилласан байдал
1998 - 2001 онд Монголын Ардчилсан Социалист Оюутны Холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга,
2001 - 2002 онд Нийслэлийн Монгол Ардын Хувьсгалт Намын Хороонд ахлах ажилтан,
2002 - 2004 онд Боловсрол, Соёл, шинжлэх ухааны яамны Төрийн захиргааны удирдлагын газрын орлогч дарга, Гадаад харилцааны хэлтсийн дарга
2006 - 2008 онд Нийслэлийн засаг даргын тамгын газарт Хотын хөгжлийн бодлогын хэлтсийн дарга,
2008 онд Баянзүрх дүүргийн Засаг даргын тамгын газар, Дүүргийн засаг дарга,
2009 - 2012 онд Нийслэлийн засаг даргын тамгын газарт Нийслэлийн Засаг даргын орлогч/Барилга, хот байгуулалт, дэд бүтцийн асуудал хариуцсан/
2014 - 2015 онд Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын дэд сайд,
2016 - 2018 онд "Эрдэнэс Оюу Толгой" ХХК-ний гүйцэтгэх захирал, "Оюу толгой" ХХК-ний ТУЗ-ийн гишүүн,
2018 оноос Барилга, хот байгуулалтын ДЭД САЙД-аар ажиллаж байна.
Шагнал
2010 онд "Алтан гадас" одон.
Сэтгэгдэл үлдээх