Барилгын салбарын 147 төрийн албан хаагч 12 өдрийн турш зохицуулагчийн үүрэг гүйцэтгэж ажиллалаа
Монгол Улсын Засгийн газар, Улсын Онцгой комиссын шийдвэрийн дагуу 2021 оны 2 дугаар сарын 11-ний өдрөөс эхэлсэн Бүх нийтийн бэлэн байдал, "Нэг хаалга-Нэг шинжилгээ" арга хэмжээнд хөл хорионы дэглэм сахиулах "Зохицуулагч"-ийн үүргийг БХБЯ, ГЗБГЗЗГ, БХТ, ТОСК, Төслийн нэгжүүдийн нийт 147 төрийн албан хаагчид 12 өдрийн турш үүргээ амжилттай гүйцэтгэж дууслаа. НЭГ ХҮЧ НЭГДМЭЛ ЗОРИЛГО уриатайгаар салбараа төлөөлөн үүрэг гүйцэтгэж буй албан хаагчиддаа талархахын сацуу Засгийн газар, Улсын Онцгой комиссын шийдвэрийг хүндэтгэн "Нэг хаалга-Нэг шинжилгээ"-нд идэвхтэй хамрагдаж, гэртээ байж, хөл хорионы дэглэмийг чандлан сахиж халдварын голомтыг хумьж, шинэ голомт үүсэж болзошгүй байршлуудыг нарийвчлан хороо тус бүрээр гаргахад туслалцаа үзүүлэн гэртээ байсан хариуцлагатай иргэддээ баярлалаа.
Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн хугацаанд Барилга, хот байгуулалтын яам болон салбар байгууллагууд нэг хүчээр ажиллалаа. Барилга, Хот Байгуулалтын Яам, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар, Төрийн Орон Сууцны Корпораци, Барилгын хөгжлийн төв, Барилга болон газрын салбарын #147 албан хаагчид өглөө 08:00 цагаас оройн 22:00 цагийн хооронд Нийслэлийн 6 дүүргийн холбогдох байршлуудад үүрэг гүйцэтгэж ажилласан байна.
Сайн бүхэн дэлгэрч, сайхан цаг удахгүй ирэх болтугай...
Сэтгэгдэл үлдээх