Цэс Close

Баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн барууун хойд хэсгээр цас орно

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ:

Баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн барууун хойд хэсгээр цас орж, Алтайн уулархаг нутаг, Арц Богдын өвөр хоолойгоор салхитай байна.

20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Увс нуурын хотгороор цас орно. Бусад нутгаар цас орохгүй.

Салхи нутгийн зүүн хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруунаас секундэд 5-10 метр, Алтайн уулархаг нутаг, Арц Богдын өвөр хоолойгоор секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Дархадын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр -18...-23 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Заг-Байдраг голын эх, Идэр голын хөндийгөөр -12...-17 градус хүйтэн, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр -2...+3 градус дулаан, Их нууруудын хотгор, Алтайн уулархаг нутаг, говийн бүс нутгийн хойд болон зүүн хэсгээр -2...-7 градус, бусад нутгаар -8...-13 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Их төлөв цэлмэг. Салхи баруунаас секундэд 2-7 метр. Өдөртөө -8...-10 градус хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Их төлөв цэлмэг. Салхи баруунаас секундэд 4-9 метр. Өдөртөө -10...-12 градус хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Их төлөв цэлмэг. Салхи баруунаас секундэд 2-7 метр. Өдөртөө -9...-11 градус хүйтэн байна.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах