Цэс Close

Баян-Өлгий аймгийн нийгмийн даатгалын газрын албан хаагчидтай уулзалт хийлээ

Нийгмийн даатгалын байгууллага нь 2025 оныг “Даатгуулагчийг дэмжих, Нийгмийн даатгалын шимтгэлийг өрийг барагдуулах” жил болгон зарлаж, Нийгмийн даатгалын үйлчилгээг цахимжууулах, шударга, ил тод, нээлттэй байх зарчмыг байгууллагын эрхэм зорилгоо болгон ажиллаж байна.
Энэ ажлын хүрээнд Нийгмийн даатгалын ерөнхий газрын дарга Б.Батжаргал /2025.10.07/ Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын газрын албан хаагчидтай уулзаж, Нийгмийн даатгалын байгууллагын 2025 оны зорилт, цаашид анхаарах асуудлын талаар мэдээлэл өглөө.
2025 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн нийгмийн даатгалын мэдээллийн SICOS системийг 330 суманд нэвтрүүлж, мөн Хөдөлмөрийн чадвар алдсаны тэтгэврийн хүсэлтийг цахимаар авч эхэлсэнтэй холбоотойгоор тулгамдаж байгаа асуудлын талаар албан хаагчидтай ярилцлаа.
Нийгмийн даатгалын үйлчилгээг чанаржуулах, хамралтыг нэмэгдүүлэх, нийгмийн даатгалын шимтгэлийн өр, авлагыг бууруулахад салбар хоорондын уялдаа холбоо хамгийн чухал гэдгийг Нийгмийн даатгалын ерөнхий газрын дарга онцлоод цаашид дээрх ажлуудыг эрчимжүүлхэд хамтын хүчээр ажиллах нь чухал гэдгийг уулзалтын үеэр хэлсэн юм.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах